АРДЧИЛСАН НАМ ОНЦ ИХ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2019-03-27  

Ардчилсан Намын удирдлагууд 2019 оны 3 дугаар сарын 26-ны орой буюу өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын хувьд "ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогсоно" гэдгээ мэдэгдэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ардчилсан намын Онц Их хурлыг хуралдуулах болсноо зарласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар мөн намын удирдлагууд байр сууриа илэрхийллээ. 

Уг Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар оролцсон юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen :ydaj aytaihan huvtsac omch irj bgaach hogiin hulgaich nar shig shvvher orj bgaa yu arin hvmvvs ni 2019-03-27
batbold :harin tiimee yg vnen oorsdiigoo avch yvj chadahgui yumnuud 2019-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?