ГЭР БҮЛ СУДЛААЧ Т.НАМЖИЛЫН ЛЕКЦ УУЛЗАЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

2019-03-27  

Hidoctor.mn эрүүл мэндийн нэгдсэн портал сайтаас "Сэтгэлзүйн эрүүл мэндийн лекц уулзалт"-ыг цувралаар зохион байгуулдаг билээ. Хоёр долоо хоног тутамд нэг удаа болдог уг лекц уулзалтын энэ удаагийн хүндэт зочноор ШУ-ны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил оролцох юм. Уг лекц уулзалт нь хүрэлцэн ирсэн хүмүүс харилцан ярилцаж, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэн нээлттэй болдгоороо бусад лекц уулзалтуудаас давуу талтай юм. Hidoctor.mn сайтын зүгээс сэтгэл зүйн шинжлэх ухааны мэдээ мэдээллийг сонирхох, тэр талын үйлчилгээг авах хүсэлтэй хүмүүсийн өдөр тутам тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү лекц уулзалтыг цувралаар зохион байгуулж, түүнчлэн холбогдолтой мэдээ мэдээллийг уншигчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа юм. 3 дугаар сарын 27-ны орой буюу өнөө орой зохион байгуулагдах уг лекц уулзалт "Эцэг эх, хүүхэд, харилцаа" сэдвийн хүрээнд болох аж. Лекц уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг болон хэрхэн хамрагдан бүртгүүлэх талаар доорх холбоосоор орж мэдээлэл авах боломжтой юм. 

https://www.facebook.com/events/384073752148873/   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?