
Шинжлэх ухаан, техникийн ололт амжилтын дүнд харилцаа холбооны гайхамшигт хэрэгсэл болох гар утас бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлмөрийн бүтээмжийг улам өсгөж байна. Гэвч эрүүл мэндэд нөхөж барахгүй хохирол учруулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрдэмтэд анхааруулсаар. Гар утас нь зүг бүр долгионы цацрагийг дамжуулж, ялгаруулж байдаг бөгөөд тэдгээр нь хүний биед шингэдэг. Түүнчлэн хэт их хэрэглээ нь ухаалаг гар утсанд донтох шалтгаан болж байна.
Ухаалаг гар утаснаас хамааралтай хүмүүсийн тархинд зуршил үүсгэдэг мэдрэлийн системийн холбоос аажмаар бүрэлддэг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Тухайлбал, өвчин намдаах эм ихээхэн хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст энэ үзэгдэл тохиолддог гэнэ.
Түүнчлэн ухаалаг төхөөрөмжнөөс хамааралтай байх нь нийгмийн харилцаа холбоонд сөргөөр нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Ухаалаг гар утас байнга хэрэглэдэг хүн бусдаас илүү ганцаардмал байдгийг 135 оюутнаас авсан санал асуулгын дүн харуулсан байна. Мөн ихэнх цагаа олон нийтийн сүлжээнд зарцуулдаг хүмүүст нүүрний хөдөлгөөн, биеийн хэл дохио зангаа зэрэг аман бус харилцаа дутмаг байдаг аж.
Гар утасны долгион нь зүг бүр цацрагийг дамжуулж байдаг бөгөөд тэдгээр нь хүний биед шингэж, аажмаар хорт хавдар, ноцтой өвчлөлд хүргэдэг аж. Нас биед хүрсэн хүмүүст л ийн аюултай байхад, бага насны хүүхдүүд тэр дундаа нярай хүүхдэд хэр зэрэг хортой байх нь ойлгомжтой.
Ингээд бид СЭМҮТ-д. хэвтэн эмчлүүлж буй 18 настай хүүтэй ярилцсан юм.

Яагаад энд ирсэн бэ?
Гар утсандаа хэт их донтоод энд ирсэн гэж боддог. Гэрийнхэн намайг их ядарсан байна, эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй гээд авч ирсэн. Уг нь гар утсаа нэг их ашиглахгүй байхыг хичээдэг ч чаддаггүй юм. Байнга л тоглоно. Дата-гаа асаана, найзуудтайгаа чаатладаг байсан.
Чамд өөрт чинь ямар зовиур илэрдэг вэ?
Нүднээс нулимс гоождог болчихсон. Хамгийн гол нь шөнө нойр хүрдэггүй. Эргэн тойрны хүмүүс намайг сүүлийн үед их ууртай болсон гэдэг.
Өдрийн хэдэн цагийг гар утсандаа зарцуулдаг вэ?
Өглөөнөөс орой хүртэл ашигладаг. Хичээл дээр утасны цэнэг дуусахаар цэнэглээд л тоглодог.
Өдөрт ямар эмчилгээ хийлгэдэг вэ?
Өглөө, өдөртөө тайвшруулах тариа тариулдаг. Тэгээд үдээс хойш сэтгэл заслын эмчилгээг хийлгэдэг. Энэ эмнэлэг арван хоног эмчилдэг, би хэвтэж эмчлүүлээд ес хонож байна. Маргааш эмнэлэгээсээ гарна аа.
Тэрээр 4-5 жил ухаалаг гар утсыг бага хэрэглэдэг байсан ч сүүлдээ ашиглах хугацаа нь уртасч донтсон байна. СЭМҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар өмнөх жилтэй харьцуулбал ухаалаг гар утсанд донтон ирж байгаа хүүхдүүд харьцангуй их байна гэлээ.
З.НУРЖАН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна