АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-03-27  



АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 27-29-ний өдрүүдэд Ховд аймагт ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Ховд аймагт ажиллах үеэрээ  аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роб Тэйт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Уулзалтын хүрээнд талууд хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Ховд аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын дэмжлэг, ач холбогдлын талаар ярилцлаа. Цаашид орон нутагт ажиллах сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, сурагчдын хэлний мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, эдийн засаг бизнесийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах тухай зөвлөлдөв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?