"СТИВ ЖОБС" МОНОДРАМ - ДЭЛХИЙД АНХ УДАА"СТИВ ЖОБС" МОНОДРАМ - ДЭЛХИЙД АНХ УДАА

2019-03-27  

Дэлхийн анхны ИХ НАЯД ДОЛЛАРЫН  компанийг үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренёр Стив Жобсын хувь хүний онцлог, зан төрх, бүтээлч байдлыг таниулах дэлхийд анх удаа хийгдэж буй “Стив Жобс” Монодрам жүжиг УДБЭТ-т 4 сарын 1,2-нд тоглогдоно.  Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм.

Агуу философич, энэ зууны шилдэг энтрепренёр, бүтээгч СТИВ ЖОБС-той нүүр тулан уулзаж түүний ертөнцийг хамтдаа амьдаар мэдэрцгээе.

Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст жүжгийн зохиолоо ном болгон бэлэглэх юм.

Тус жүжгийн зохиолч Чоно багш “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн л юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн” гэж ярьж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ.  Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй. Харин Монголд төрөх гэж байна. Үзэгчид тасалбараа ticket.mn-ээс авч болно.

Энтрепренёршип, инновацийн хөгжлийг дэмжих чиг үүргийнхээ хүрээнд Мэдээлэл технологийн үндэсний парк жүжгийн зохион байгуулалт болон энтрепренёршипийн тусгай хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа бөгөөд “Капитрон банк” Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Стив Жобсыг шүтэн биширдэг, даган дуурайдаг, үлгэр дуурайл авдаг олон сая фэнүүдэд нь гэнэтийн бэлэг болох энэ жүжгийг Монгол хүн санаачлан найруулж дэлхийд анх удаа хүргэж буй нь бахдууштай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?