-Монгол улсын анхны аварга Сэрээтэрийн нэрэмжит "Топ-12" теннисчидийн хоёр дахь удаагийн тоглолт МҮЭ-ийн СТО-ны спорт зааланд маргааш эхэлнэ.
"Сэрээтэр цом "-ын анхны аварга, улсын хошой аварга Билэгт, түүнтэй аваргын төлөө өрсөлдсөн улсын хошой аварга том Баярмагнай, шигшээ 4-д шалгарсан улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, улсын 3 удаагийн аварга Я.Бэгз, улсын аварга З.Төрболд, спортын мастер Эрдэнэбаяр, дэд мастер Чинзориг, Тэмүүлэн, Мөнхзориг, Билэгжаргал, Лхагва-Эрдэнэ, Сэр-Од нарын рэйтингээрээ тэргүүлж буй 12 шилдэг тамирчин цомын төлөө өрсөлдөнө.
Зөвхөн өндөр рэйтингтэй тамирчид оролцож буй тул шагналын сан нь Улсын АШТ-ээс ч өндөр. Сул тамирчин үгүй тул тэмцээн маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болно. Өнгөрсөн жилийн тэмцээнд Австрали улсад амьдарч буй Монгол улсын 4 удаагийн аварга Алтантулга ирж оролцсон. Тэгвэл энэ жилийн хувьд Канадад сүүлийн 5 жил ажиллаж амьдарсан, Монгол улсын аварга З.Төрболд оролцох болсон нь сонирхол татаж байна.
Теннис сонирхогчдыг өргөнөөр ирж үзэхийг урьж байна. Тоглолт 09.00 эхэлж, 14.00 цагт өндөрлөнө гэж "Сэрээтэр cup" тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагч Амгалан Control.mn сайтад мэдээллээ.
Э.ОТГОО