БЗД-ИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХОД ОЙРХОН БАЙНА

2019-03-28  

Сансарт байрлах баар цэнгээний газрууд нь Баянзүрх дүүргийн 3-7-р хороонд дийлэнх нь байрладаг бөгөөд олны хэлдгээр “Сансарын баарууд” буюу зүүн 4 замын цэнгээний төв болоод байна. “Баянцээл”-ийн ойр орчимд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газрууд орон сууц болоод үйлчилгээний нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр байна. Энэ талаар тус орчимд амьдардаг иргэд, оршин суугчид ингэж ярьж байна.

БЗД-ийн 7 дугаар хорооны оршин суугч Б.Батчулуун ”Баар цэнгээний газруудыг 04 цагт хаах болсноос хойш манай энэ хавь их замбараагүй болсон. Шөнийн цагаар чанга ярьж, орилж хашгирч, хэрэлдэн зодолдохоос авхуулаад байрны орц хонгилд бие засаж, унтчихдаг. Хорооны иргэд шөнө унтаж чадахгүй 6,7 цаг хүртэл нойргүй хонохоос гадна, ажлаас тарах замдаа дээрэмдүүлж байсан удаа ч бий.

Тус хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг нийт 49 аж ахуйн нэгжээс 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг. Мөн Баянцээлийн гудамжнаас 1км зайнд Сансарын үйлчилгээний төв орчимд 33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна.

Нэг гудамжинд 50 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар байгаа нь оршин суугчдыг хамгийн ихээр бухимдуулж байна. Энэ нь 6000-7000 мянган хүнтэй хороонд хэтэрхий их тоо. Хоёр хороонд оны эхний 5 сарын байдлаар 1000 орчим гэмт хэрэг бүртгэгджээ. Ихэнх нь танхай, хулгай дээрмийн хэргүүд зонхилж байгаа нь харамсалтай. Түүгээр ч зогсохгүй эдгээр хорооны оршин суугчид гэмт хэргийн хохирогч болох нь ихэсжээ. Тухайлбал, иргэд ажлаа тараад гэртээ ирэхдээ дээрэмдүүлсэн тохиолдол ч цөөнгүй байдаг байна. Ганц нэгээр яваа охид бүсгүйчүүдийг айлгах, дээрэмдэх тохиолдол ч гарчээ.

БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн цагдаа ахлах дэслэгч Б.Сайханбилэг хэлэхдээ “Энэ орчимд гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдал нэмэгдсэн” гэлээ. Ялангуяа шөнө гэмт хэргийн дуудлага эрс нэмэгддэг, өглөөний 06:00 цаг хүртэл ачаалалттай ажилладаг.

Өнөөдрийн байдлаар л гэхэд : 3 дугаар хорооны иргэдээс 30 гомдол, 7 дугаар хорооны иргэдээс 19 гомдол ирээд байна.

Мөн Баянцээл орчимд амьдардаг 20 гаруй өрхөөс судалгаа авахад “Шөнийн цэнгээний газар, караоке, паб бидний амьдралд СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ  БАЙНА” гэж хариулжээ.

Иймд УБ хотын удирдлагууд,  БЗД-ийн засаг дарга нар анхааралдаа авч арга хэмжээ авч өгөхгүй бол иргэд хохирсоор....гэмт хэрэгт өртсөөр байх уу ?

 

 

 

Б.НУРЖАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?