МАН-ын нэр хүнд унасан. Бүх төрлийн судалгаа ийм дүнг үзүүлж буй. Ялангуяа хот суурин газар "навсайтлаа" унасан. МАН-аас 2016 онд хэн ч нэр дэвшсэн гарч байсан цаг ард хоцорчээ. Ард иргэд ядуурсан. Ажлын байр хайсан залуус аргаа бараад гадагшилж байна. Хэдэн төгрөг зээлээд түүнийг Солонгос явах визэнд зарцуулж байна. Амьдрах аргаа хайн ард иргэд тэлчилж байна. Үүнийг мэдэрсэн эрх баригч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нийслэлийг орхих шийдвэр гаргажээ.
Тэр Говь-Алтай аймгийнх. Тиймээс төрөлх нутгаа бараадахаар шийдэж, "Төрөлх Алтай нутаг" ТББ байгуулж, сум бүрт салбараа нээж эхэлсэн байна. Энэ нүүдэл нь эрх баригч нам Сонгуулийн хуулийг өөрчлөх нь гэдэг дохиог мөн өгч байна. Хот, төв суурин газарт ялж чадахгүй гэдгээ судалгаанаас олж харсан эрх баригчид, намын лидерүүдээ хөдөө орон нутгаас гаргах тактик баримтлах үүднээс орон нутгийн тойргийн тоог нэмэх нь гэж урьдчилан тааж болох нь. Ийнхүү Раднаасэдийн хамт Амарбаясгалан Говь-Алтай аймгийг сонгосон байна.
Ц.ХИШГЭЭ