САНТОС: БИД ГАРААГАА ТААРУУХАН Ч ЭХЭЛСЭН Ч САНАА ЗОВОХГҮЙ БАЙНА
2019-03-28
-Тоглолт бидний хүссэнээр болсонгүй. Талбай дээрээ хоёр тоглолт хийж дөнгөж 2 оноо авлаа. Энэ хангалтгүй. Эхний тоглолтонд Украйнчууд шигүү хамгаалалт хийсэн. Энэ хана хэрмийг бид нэвтэлж чадаагүй. Тэгвэл Сербийн баг ч мөн л тэднээс сургамж авсан байсан. Ядаж байхад эхний 7 дахь минутанд 11 метрийн торгуулийн цохилтоос гоол алдсан. Бидний довтолгоон их байсан ч, үр дүн муутай байсан. Ингэж Португалийн дасгалжуулагч Сантос дүгнэсэн.
-Португалийн багтай тоглохдоо хаалгандаа гоол алдахгүй байх зорилгыг тавьсан. Үүндээ бид хүрсэн. Харин хоёр ч гоолын боломжийг алдсан. -
-Люксенбургийн баг шилдэг нь биш ч, Европод давжаа баг байхаа больсон. Бид нэхэж хожсон. Хожлын гоолыг 90 дэх минутанд Родригус өөрийн хаалганд оруулсан. Тоглолтондоо сэтгэл хангалуун биш ч, үр дүнд сэтгэл хангалуун байна. Люксенбургийн баг бол биеийн хүчний бэлтгэл сайтай байгаа нь мэдрэгдсэн. Айлын талбайн хоёр тоглолтоос 4 оноо халаасална гэдэг бол сайн дүн гэж Украйны дасгалжуулагч Шевченко хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна