ЭРҮҮЛ МЭНДИЙН "HIDOCTOR" ЦУВРАЛ ЛЕКЦ УУЛЗАЛТАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

2019-03-29  

"Hidoctor.mn" эрүүл мэндийн нэгдсэн портал вэб сайт сэтгэлзүйн булангаараа "Монгол билиг" сэтгэл судлалын төвтэй хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 14 хоногийн давтамжтай сэтгэл зүйн цуврал лекц уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хүндэт зочноор "Монгол билиг" сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Э.Амина оролцох юм байна. 

"Бидний амьдралд сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг вэ?" /Танд сэтгэл зүйн ямар асуудал байна? / сэдвээр олон нийтэд сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж, харилцан санал солилцох, лекцэнд хүрэлцэн ирсэн хүмүүстэй ярилцан, чөлөөт уулзалт хийхээрээ бусад лекц уулзалтаас онцлог давуу талтай юм. 

Та бүхэн хүрэлцэн ирж эрүүл мэндийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийн, сэтгэл зүйчээс зөвлөгөө аваарай.  Энэхүү лекц уулзалт нь ашгийн бус ба зөвхөн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой болно.

Лекц уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/619229355166346/ энэхүү холбоосоор үзэж сонирхох боломжтой. 

ЗОЧИН: Э.Амина

СЭДЭВ: Бидний амьдралд сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг вэ?  /Танд сэтгэл зүйн ямар асуудал байна?/

ХЭЗЭЭ: 2019 оны 04 сарын 10, 18:50 цагт

ХААНА: МН Товер 14 давхар ХАТУН төв 

БҮРТГЭЛ: https://forms.gle/WSpnQxgv9W9dozSPA

ХУРААМЖ: 15,000₮ /кофе, ундаа орсон/

http://hidoctor.mn/ Эрүүл мэндийн нэгдсэн портал сайт

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?