ТМ телевизийн эфирээр 7 хоног бүрийн Бямба гарагийн 11.10-11.50 -д " Комментатор форум" нэвтрүүлэг гарах болов. Тус нэвтрүүлгийг сэтгүүлч Ц.Энхбат, судлаач, доктор Г.Дугаржавын хамт хөтөлж буй юм байна. Тэдний анхны нэвтрүүлгийн зочноор хуульч Эрхэмбаатар уригдан орсон байна.
Эрхэмбаатар, -Муу хуулийг улам муу болгох хувилбарыг сонголоо. Эрүүдэн шүүсэн асуудлыг шүүгчдийн эрх мэдлээ хэтрүүлж буйтай хольж хутгалаа. Эрүүдэн шүүх асуудал байж ирсэн байна гэдгээ бүх хүрээнд зөвшөөрч байна. Тэгэхээр энэ бүхнийг бий болгосноос зугтах аргагүй зарим нэг хүмүүс байна. Түүнийг нэг бол Хууль зүйн сайдаар 20 жил ажилласан Ц.Нямдорж өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж тэр хэллээ. Мөн өөр нэг ноцтой мэдэгдэл хийлээ. Хууль хүчний байгууллагын дарга нарыг улс төрчид томилдог биш, улс төрчдийг гар хөлөө болгон өөрсдийгөө томилуулдаг болсон гэж тэр хэллээ.
Долоо хоногийн хамгийн халуун сэдвээр ярилцах "Комментатор форум" нэвтрүүлгийг телевизээр үзэх бол Бямба гараг бүрийн 11:10 цагт сувгаа ТМ телевиз дээр тохируулаарай. Сошиалаар үзэх бол Control.mn, Control online tv- ийн пэйж хуудсыг та сонгож үзээрэй. Нэвтрүүлгийг үзэх сошиал холбоос - https://www.facebook.com/controltvmongolia/
Ийнхүү "Комментатор форум" нэвтрүүлэг гараанаасаа хөдөллөө.
Э.НОМИН