БААБАРЫН "ЭЛЕКТОРАТ" БА ОЮУНЫ "ТҮМНИЙ -76" ХӨДӨЛГӨӨН

2019-04-01  

Нэг ижил зүйлийг ярьж, хэлж буй хоёр хөдөлгөөн үүссэн. 2020 оны УИХ-ын сонгуульд "Зөв, мэдлэг, туршлага нь тэгширсэн, шударга хүнийг олон түмний дундаас нэрлүүлж, түүнийгээ дэмжинэ" гэж "Түмний-76 хөдөлгөөн"-ий санаачлагчийн нэг Оюун доктор 2018 оны 11 дүгээр 29-ны өдөр анхны Хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн.

-Бат-Эрдэнэ аваргын хэлдгээр, нэр, гар, үйл, үйлдэл цэвэр тийм 300 бие даагчийг бид нэрлэнэ гэж Баабар хэлсэн. -Монгол улсад өнөөдрийг хүртэл улс төрийн нэг намын тоглогчид л Монгол улсын нэрийн өмнөөс тоглож байна, спортоор зүйрлэвэл. Тэд хүчрэхгүй байна. Өрсөлдөгчдөө байнга ялагдаж байна. Үзэгчид болсон фэнүүд нь гундуу байна. Тэд ийм муу багийг цаашид хүсэхгүй, тэвчихгүй болсон. Тиймээс амжилт үзүүлэхийн тулд нэг намын хүрээллээс хальж, нам намын төлөөллөөс гадна бие даагчдыг татан оролцуулсан Монгол Улсын Шигшээ Багийг байгуулахыг зорьж байна. Ялалт байгуулах чадварлаг баг байгуулахын үндэс нь суурь нь хамгийн сайн, хамгийн шилдэг хүмүүсийг цуглуулна.

Ингэж "Түмний-76" хөдөлгөөний бас нэг санаачлагч, сэтгүүлч Ц.Энхбат 2018 оны 12-р сарын 29-ны өдрийн хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн. -Хамгийн сүүлийн судалгаагаар улс төрийн намуудын нийт рэйтинг 30 хувь хүрэхээ болсон. Энэ бол бие даагчдад маш орон зай бий болсныг илтгэнэ.

Тиймээс "Электорат" хөдөлгөөн олон түмний танил 60-76 бие даагчийг дэмжинэ. Сайн ажиллавал ирэх сонгуулиар 60 суудалтай болох боломжтой гэж Баабар Социал Демократ Намын 29 жилийн ойн баярын хурлын хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. -Иргэдийн анх нэрлэсэн 5200 хүнээс нийт 300 хүний нэрийг иргэдийн оролцоотойгоор шигшэж үлдээсэн. Гэхдээ энэ нэр нь ч тухайн хүний үйл хөдлөл, цаг үеийн үйл явдлаас хамаарч байнгын хөдөлгөөнтэй. Өөрөөр хэлбэл дээшлэх, доошлохоос гадна, бүр хасагдах, мөн шинэ нэр нэмэгдэж орох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл тун нээлттэй шалгаруулалттай. Энэ оны төгсгөлд 152, ирэх онд 76 шилдэг хүнийг УИХ-ын сонгуульд "сойно". 

Ингэж "Түмний 76" хөдөлгөөнийг анхлан санаачлагч Энхгал 2019 оны 3-р сарын 14-ны зохиосон "Түмний төр үү? Намын төр үү?" анхдугаар хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ тодотгосон. -Бид дэвшихгүй. "Электорат" хөдөлгөөнд Уртнасан, Жанцанноров, Содном гуай гээд олон түмэнд хүндлэгдсэн төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэний зөвлөл бий. Тэд зөв хүмүүсийг нэрлэнэ, захидал бичнэ, тэднийгээ сонгогчдод илгээнэ. Судалгааг нь хийнэ. Баабар Социал Демократ Намын баярын уулзалт дээр ( 2019 оны 3-р сарын 31) ингэж хэллээ.

-Бид өөрсдөө улс төр сонирхдоггүй. Залуу хүмүүс. Гэхдээ зүгээр сууж болохгүй нь гэдгийг харсан. Залуусын амьдрал бидний нүдэн дээр, жилээс жил гэхгүй, өдрөөс өдөрт муудаж, дордож байна. Тиймээс ийм нийгмийг өөрчлөхөд Монголын сэхээтнүүдийг гар бие оролцоосой гэж, тэднийг сэрээх зорилгоор энэ хөдөлгөөнөө санаачилсан. Бид нэр дэвшихгүй. Бид зөвхөн л сайн хүмүүсийг олж нэрлэж, дэмжиж ажиллана. Улс орны хөгжлийн залуурыг зөв хүний гарт атгуулахыг л бид зорьж байна гэж "Түмний -76" хөдөлгөөнийг анхлан санаачлагч залуусын нэг Лхагварагч 2019 оны 3-р сарын 27-ны өдөр тус хөдөлгөөнөөс зохион байгуулсан "Ажилгүйдэл ба 5А" сэдэвт хоёрдугаар форумын үеэр хэлсэн. 2018 оны 9-р сараас эхэлж, 11-р сараас олон нийтэд өөрсдийгээ зарласан "Түмний -76" хөдөлгөөн, 2019 оны 3-р сарын 28-ны өдөр " Электорат" хөдөлгөөнийг нийтэд зарласан Баабарын хөдөлгөөний хооронд ижил төстэй зүйл олон байгаа нь ажиглагдана.

Үүнээс харвал, нийгэм олон Улс төрийн намын нэр дэвшигчдээс илүү " Зөв, сэтгэлтэй, мэргэжилтэй, чадвартай, шударга" бие даагчдыг илүү хүсэн хүлээж буй нь мэдрэгдэнэ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?