ОЮУТОЛГОЙ КОМПАНИ ЯАХЛААРАА МОНГОЛЫГ "АЙЛГАДАГ" БИЛЭЭ?

2019-04-02  

-Оюутолгой бол алтны Бороо голд компаниас 40 дахин, зэс молибдений Эрдэнэт үйлдвэрээс баялагаараа 8 дахин том компани гэж Хөдөлмөрийн баатар Хурц геологич "Комментатор" нэвтрүүлэгт орохдоо онцолсон. Монгол улс 34 хувийг нь эзэмшдэг. Түүнийхээ төлөө нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагыг Оюутолгой ХХК шаардаж, Монгол улсын нэрийн өмнөөс зээл авсан. Бид Оюутолгойгоо ашиглуулж буй. Ногдол авах хугацааг Дубайн гэрээгээр хойшлуулсан. Иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудал 10 жилээр ухарсан. Ийм л гэрээг Монгол улсын Засгийн газрын тэргүүн зөвшөөрсөн. Дээр нь хөрөнгө оруулалтын зээлийг хуулийн дагуу Монгол улс төлнө. Ингэхээр бид чинь баялгаа өгч ашиглуулахаад, дээр нь өрөнд орсон.

Ингэж Геологийн сайд, АИХ-ын депутатаар тухайн цагтаа ажиллаж байсан Хурц геологич хэлсэн байдаг. Оюутолгойн үйл ажиллагааг нягтлан шалгах ажлын хэсгийг УИХ-аас томилсон. Тэрбишдагва гишүүний ахалсан тус ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, УИХ, ҮАБЗ-ийн гишүүдэд өгсөн байна.

- Дубайн гэрээг цуцлах ёстой. Дагавар гэрээнүүдийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан тухайгаа тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Тэрбишдагва МНВ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр орохдоо хэлсэн нь гадаад орчиныг цочроолоо гэж Оюутолгой ХХК-ийн талыг баримтлагчид үзэж байна.

-Энэ бол маш буруу дүгнэлт. Далд уурхайд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Монголчууд хэзээ ч, өөрсдөө энэ хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй. Үйл явцыг зогсоох нь буруу . УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Тэрбишдагва Үндэсний Олон Нийтийн Телевизээр ийнхүү мэдэгдсэн нь маш ноцтой үр дагавар дагуулах магадлалтай гэсэн байр суурийг баримталж байна гэж албан бус эх сурвалж Control.mn сайтад мэдээллээ.

 

 

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монголчуудыг мал гэж үздэг энэ авлигачдыг яах вэ?:ОТ гэрээг монголд ашиггүй. МОНГОЛын авлигачид энэ гэрээг байгуулж асар их баяжсан. БАЯЛАГАА өгөөд өрөнд орж болохгүй. ГЭРЭЭГ эргэж харж, сайжруулах ёстой. МОНГОЛын нэр хүнд, гадаадын хөрөнгө оруулагч гэж ярьдаг хүмүүс болих хэрэгтэй. ОТ гэрээг авлигачдын гар хөл хамгаалж байгаа. 2019-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?