ЭНЭ ЖИЛИЙН УЛСЫН АВАРГА ХЭН БОЛОХ ВЭ?

2019-04-02  

Жил бүрийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний өмнө ийм асуулт теннис сонирхогч бүрийн өмнө урган гарч ирдэг. Сүүлийн 5 жилд улсын аварга Э.Лхагвасүрэн, Б.Билэгт нар тус тус 2, улсын аварга Бэгз нэг түрүүлсэн.

Бэгзийн хувьд 41 насандаа УАШТ-д түрүүлснээр нэгэн дээд амжилт тогтоосон. Тэрбээр 2018 онд улсын хошой аварга Б.Баярмагнайг ялж, улсын аваргын цомыг гурав дахь удаагаа өргөсөн. Энэ жилийн хувьд баг, нэгбүрчилсэн төрлөөр УАШТ болно. Гэхдээ л аль түрүүлсэн бэ? гэж биш, Хэн түрүүлэв? гэж л асуудаг.Тиймээс нэгбүрчилсэн төрлийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн чухал нь.

- Энэ жилийн УАШТ-д дөрвөн үеийн төлөөлөл өрсөлдөнө. Хамгийн ахмад үеийг тоглолтын ур чадвар нь буураагүй, улсын гурван удаагийн аварга Я.Бэгз, хошой аварга Б.Баярмагнай нар, дараах үеийг тэднээс 10 дүү улсын дөрвөн удаагийн Э.Лхагвасүрэн, нэг удаагийн аварга Энхсайхан, түүнээс дараах үеийг улсын хошой аварга, ид 25 насандаа гялалзаж буй улсын хошой аварга Б.Билэгт, спортын мастер Чинзориг, хамгийн залуу үеийг Монголын Ширээний Теннисний шигшээ багийг бүрдүүлж буй спортын мастер Эрдэнэбаяр, дэд мастер Тэмүүлэн, Мөнхзориг болон дэд мастер Билэгжаргал, Лхагва-Эрдэнэ, Сэр-Од нар төлөөлнө.

Э.Лхагвасүрэн тав дахиа түрүүлж Т.Болд аваргын дээд рекордтой зэрэгцэх үү, Я.Бэгз дөрөв дэх түрүүгээ авч Лхагвасүрэнтэй зэрэгцэх үү, Билэгт гурав дахь түрүүгээ авах уу, эс бөгөөс Эрдэнэбаяр, Тэмүүлэн, Мөнхзориг, Билэгжаргал нараас түрүүлж анхны аваргын цомоо өргөх үү? гэдэг асуулт теннис сонирхогчдын хүрээнд өрнөж байна.

УАШТ-ний өмнөх гол сорилт болсон бооцоот, хамгийн өндөр шагнал бүхий "Сэрээтэр цом"-ын тэмцээний шөвгийн дөрөвт улсын дөрвөн удаагийн аварга Лхагвасүрэнгийн хамт хамгийн залуу төлөөлөл болох Эрдэнэбаяр, Тэмүүлэн, Мөнхзориг нар шалгаран үлдсэн нь залуучууд энэ улсын аварга шалгаруулах тэмцээнд өнгөлөх нь гэдэг дохиог өгч байна.

-Энэ жилийн УАШТ-ийг Өвөрхангай аймагт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохионо. Энэ жилийн УАШТ бол түүхэн 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Control.mn сайтад мэдээллээ.

2018 онд Говь-Сүмбэр аймагт (Я.Бэгз), 2017 онд Дархан-Уул аймагт (Э.Лхагвасүрэн) зохиосон.

Энэ жил Өвөрхангай аймагт зохиосноор хөдөө орон нутагт дараалан гурав дахь жилээ зохиож буй юм байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bebe:Lhavgaa turuulne demjij bga 2019-04-03
зочин:Алтантулга олон жил оролцоогүй учраас бусад шалихгүй юмнууд даам гараад байгаа юм 2019-04-03
Зочин:Алтантулга өнгөрсөн жил ирээд нэг ч хожиж чадаагүйшдээ 2019-04-03
Ээгий:Олон сайхан залуучууд байгаа Эрка арай илүү харагдаж байна. 2019-04-05
Зочин:Лхагва маань түрүүлээсээ түрүүлвэл 5 удаа болж монголын рeкорд давтан. Амжилт үeийн тамирчид нь сэтгэлээрээ дэмжиж байгаа 2019-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?