“ОЛОН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ӨДӨР”

2019-04-03  

“Жинхэнэ уран бүтээлч бол хагас гэгээнтэн байдаг”-Энэтхэг зүйр үг

Хүн төрөлхтөнд хэл яриагүй ойлголцдог нэгэн төрлийн дотоодын ойлголцол хэл байдаг. Тэр бол урлаг.

Нөгөөтэйгүүр бидний амьдралын алхам тутмыг цаашлаад энэ дэлхийг урлаг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох аялах дуртай дуу, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг.

Та сэтгэл тавгүйтсэн үедээ дуртай дуу хөгжмөө сонсохоор сэтгэл чинь сэргээд л ирдэг биз дээ. Түүнчлэн Монгол хүн Шаравын “Сэрсэн тал”-ыг сонсоход бахархал төрдөг бол дэлхийд “Сэрсэн тал”-ыг сонссон хэнд ч тэр аялгуу ялгаагүй л зүрх сэтгэлд нь хүрнэ хөгөлнө. Үүнд л урлагийн бүтээлийн хил хязгааргүй гайхамшигт мөн чанар оршдог.

Харин бидэнд хил хязгааргүй ойлголцох боломжийг олгодог давтагдашгүй уран бүтээлийг бүтээгч эзэд буюу УРАН БҮТЭЭЛЧИДДЭЭ тэр бүр баярлаж талархсанаа илэрхийлж чаддаг бил үү.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэхүү онцгой баярын өдрийг Манай улс хоёр дахь жилдээ ийнхүү ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч, энтертейнерүүд зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхамшигтай уран бүтээлчдээ хүндэлж, хайрлаж, тэднээр бахархан дэмжихэд оршино. 

Энэ удаагийн Олон улсын уран бүтээлчдийн өдрөөр Корпрэйт конвэйшн центр”-т зохион байгуулагдах хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлчид урилгаар оролцох юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?