"АЛЬТАЙР ГОУЛД” КОМПАНИ СҮМБЭР СУМЫН ХАЯАНД, ӨВӨЛЖӨӨ, ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ ДУНД АЛТ УХАЖ БАЙНА

2019-04-03  

Төв аймгийн Сүмбэр сумын II багийн нутаг Баруун тахилгат уулын энгэрт байрлах "Альтайр гоулд” гэх алтны компанийн байдал улам бүр газар аван хүрээгээ тэлж тариалангийн талбай, хэд хэдэн малчдын өвөлжөөний газрыг дайруулан 2 метр гаран өндөртэй хэрэм цайз мэт хашаа хатгаж сумын газар нутгийг ухаж сэндийчсээр даруй хэдэн жилийн нүүрийг үзжээ.

Монгол Улс газар тариаланг дэмждэг байтал тариалангийн талбайд ийнхүү алт ухаж байгаад нутгийн иргэд бухимдалтай байна. "Сүмбэр сумын тухайд газар нутгийн хэмжээгээрээ багад тооцогддог. Ийм атал атгахан газрынхаа баялгийг хэн нэгэнд дур мэдэн өмчлүүлж, ашиглуулчихаад өөрсдөө хараад суух нь эмгэнэлтэй байна" гэдгээ нутгийн ард иргэд удаа дараа илэрхийлж байсан ч тусыг эс олжээ.

Сумын төвөөс холгүй 5-хан км байрлах тус алтны компани 2009 оны тавдугаар сарын 9-нд лиценз авсан бөгөөд "Альтайр гоулд” компанийн лицензийн талбайд одоогоор 300 гаруй тонн алт байгаа гэсэн урьдчилсан тоо гарсан байна.

"Атгахан газраас алт ухах нь бидэнд ашигтай юу ? Арвай буудайгаа тариалан хэрэглэх нь бидэнд ашигтай юу ?"  гэж нутгийн иргэд халаглаж сууна. 

Энэ талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

 

 

 

Б.УУГАНАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?