Хэдхэн намыг бодлогоор дэмжиж байна. УИХ-д суудалтай улс тѳрийн намууд жил бүр 760 сая тѳгрѳгийн санжүүжилтийг тѳрѳѳс авч байна.
МАН 650 сая, МАХН 10 сая, үлдсэнийг нь АН-д тѳрѳѳс хуваарилж байна. Улс тѳрийн намууд тѳрд ч, намдаа ч, гишүүддээ ч санхүүгийн тайлангаа тавьдаггүй байна.
Тѳрийн Аудитад хуулиар шалгуулдаггүй, хэнд ч тайлан тавьдаггүй дархлагдсан байгууллага болсон байна. Энэ утгаараа Дипломат буюу, Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг гадаадын ЭСЯ-тай ижил болжээ. Ингэж "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа " Улс тѳрийн намын санхүүжилтийн ид тод байдал ба авилгын эрсдэлийн үнэлгээ" судалгааны дүнг танилцуулахдаа онцоллоо.
О.НОМИН