МШТХ-НЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН УАШТ-ИЙГ МЭРГЭН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЖЭЭ

2019-04-05  

Түүхт 60 жилийн ойн УАШТ-д Монголын ширээний теннисчид ихээхэн ач холбогдол өгч буй. УАШТ-ийг Өвөрхангай аймгийн Тамгын Газар зохион байгуулах санал тавьсныг тус холбоо зөвшөөрч 4-р сарын 4-ний өдөр Арвайхээр хотод тэмцээний нээлтийг хийлээ.

Тэмцээн баг, нэгбүрчилсэн төрлөөр 12 медалийн төлөө Монголын нэг зуу орчим теннисчид хүчээ сорино. Энэ жилийн УАШТ-ийг Монголын 9 удаагийн аварга Батхишиг өнжсөн байна. Тиймээс эмэгтэй төрөлд Болор-Эрдэнэ аваргаа хамгаалах, спортын мастер Должинзуу түрүүлэхийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэж теннис сонирхогчид дүгнэж байна.

Арвайхээрийн спорт ингэж харагдаж байна. Хотоос авчирсан 8 ширээ, хаалт, шалыг уг спортын зааланд угсарч, тэмцээнээ эхлүүллээ.

Спорт заалны хойморт дасгалжуулагч Мэргэний хөргийг залсан байгаа нь.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэрэнтогтох, улсын аварга Эрдэнэсувдын дасгалжуулагч багш Энхбаатар нар.

Зүүн гараас: Монголын ширээний теннисний эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөлөл. Зүүн гараас: Спортын мастер, 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Ундрам, дэд мастер Мөнхнаран, ( арын эгнээнд) дэд мастер Сэлэнгэмөрөн, Ариунтуяа нар.

Эхний өдөр нийт 24 баг тоглосноос 12 баг шигшээд тоглохоор шалгарсан байна. Өнөөдөр, багийн тоглолт үргэлжлэхээс гадна, эрэгтэй, эмэгтэй төрлийн нэгбүрчилсэн тоглолт эхэлнэ. Өнгөрсөн жилийн аварга, медальтнууд дээр хүлээж, хэсгийн тоглолтоос шалгарсан шилдэг 28 теннисчинтэй нэгдэж, хасагдах системээр аваргаа тодруулна гэж улсын шүүгч Түмэн-Өлзий тодотголоо. 

Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн. Түүний өмнөх жил, 2017 онд УАШТ-ний 9 дэх түрүүгээ авсан шилдэг теннисчин Батхишиг насанд хүрэгчдийн УАШТ-нийг өнжсөнөөр залуучуудад сайхан боломж нээгдсэн байна.

 
 
 
 
О.НОМИН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?