"БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД АЖЛАА ХАЯЖЭЭ" ЮУ БОДОЖ БАЙНА, ЦЭРЭНБАТ САЙД АА!!

2019-04-05  

-Монголын тал хээрийн нутаг өлийн цагаан оготнод идэгдсэн. Өвс ногоо ургахаа больсон. Цөлжилт тэлсэн. Өнгөрсөн өвөл цас бага унаснаас болж, хамар хатгах ч өвсгүй байна. Цасгүй өвөлжсөнөөс, зуд болж, мал үрэгдсэн ч, өвс ургамал дэлгэрч байх нь дээр юм гэж зутарсан малчид хэлж байна. Байгалийн зохицол алдагдаж байна. Шууд утгаараа холбоогүй ч, Байгаль орчны бодлого алдагдсаныг сайдаас өөр хэнээс асуух билээ.

Үлийн цагаан оготныг устгагч "байгаль хамгаалагчид яагаад ажил хаячихав?" гэдгийг ч Цэрэнбат сайдаас мөн л асууя.

Үлийн цагаан оготныг устгадаг Сар шувуу ор тас алга болжээ. Өмнө нь, автомашины зам дагуу олноор хулгана харуулдан сахиж суудаг Сар шувууг Улаанбаатараас-Арвайхээр хүрэх 400 км зам туулахдаа нэгийг ч олж харсангүй. Харин үлийн цагаан оготно хэрхэн үржсэнийг засмал зам дээр дайруулан аяны алтан шаргал замыг цусаар будах дүр төрхөөс харлаа.

Сар шувууны оронд халуун хошуутай хонь маань энэ дайруулсан оготнын сэгийг идэж буй нь сэжиг төрүүлэм. Хулганын махаар хонь хооллож, өл залгаж буй тухай сонссон ч итгэж чадаагүй.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ган гачиг тохиолдож, холоос ирсэн гийчин зочиндоо шөлний хонь гаргатал, ходоодоор нь дүүрэн үхсэн хулгана байсан тухай өнгөрсөн намар Сүхбаатар аймгийн нутгаар зорчсон найз минь хүүрнэсэн нь санаанд сэртхийн буулаа.

Нүдээр үзээгүй учир, тухайн үед итгэж ядаж байсан тэр яриа үнэн болохыг Өвөрхангай аймаг явах замдаа нүдээрээ харлаа. Цочлоо. Хонь хулганы махыг идэж байна. Яах билээ? Хүн ард аа. Бид ямар махаар хооллож байна аа, ингэхэд? Байгаль орчны тэнцвэрийг хэрхэн олох вэ? Та юу бодож байна вэ? Ингэхэд Сар шувуу хааччихав аа? Цэрэнбат сайд аа? Өөр хэлэх үг олохгүй нь.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?