СОСОРМАА: АВИЛГАД ӨРТӨМТГИЙ ИНСТИТУЦЭД УЛС ТӨРИЙН НАМ ТЭРГҮҮЛЭХ БОЛСОН

2019-04-05  

Хэдэн жилийн өмнө Гааль, түүний байцаагчид, Татварын алба, түүний байцаагчид, Мэргэжлийн хяналт, түүний байцаагчид, эмч, багш, Замын цагдаа нар авилгад өртөмтгий нь судалгаагаар тогтоогддог байсан.

Тэгвэл сүүлийн жилүүдэд улс төрийн нам авилгыг тэргүүлэх болсон гэж Ази сангаас хийсэн судалгааны дүн харуулжээ. Улс төрийн намын ард хуульчид дээгүүр жагсах болсон байна гэж Авилгын эсрэг тэмцэх байгууллагын тэргүүн Сосормаа саяхан болсон семинарын үеэр сэтгүүлчдэд хандаж ингэж хэллээ.

Ард иргэдийн саналыг дөрвөн жилд нэг удаа худалдан авч эрх баригч болох, болсон хойноо албан тушаалыг мөнгөөр найр тавих, суурь суудлаа бэхжүүлэхийн тулд гишүүддээ мөнгө тараах, Сангийн мөнгөнөөс хуваарилах зэрэг нь улс төрийн нам хамгийн авилгажсан байгууллага болохыг тогтоожээ. Яг одоогоор хамгийн ихээр авилгалд идэгдсэн байгууллагаар эрх баригч МАН тодорч байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?