Д.ЧОЙЖАМЦ: ЭРДЭНИЙН ШҮТЭЭН “РЭНСРЭЛ”-ЭЭС АДИС АВАХ НЬ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ

2019-04-05  

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр “Рэнсрэл” залах ёслол боллоо. Энэ талаар тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа.

-Гандантэгчэнлин хийдэд залж буй “Рэнсрэл” ямар учиртайг тайлбарлаж өгнө үү?

-Өнөөдөр билэг дэмбэрэлтэй сайхан өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд бурхан багшийн “Рэгсрэл”-ийг заллаа. Эртний түүхт Бирм /Мьянмар/ улсад Бурхан багшийн чандарын хэсэг хадгалагдаж байсан. Тэгээд Далай багшид өргөсөн байдаг. Тэгвэл Далай багшаас энэхүү Рэнсэлийг Ховд аймаг дахь Ганданпунцагчойлин хийдэд залаарай хэмээн хайрласныг залж ирээд байна.

-Тэгэхээр хэсэг хугацаанд Гандантэгчинлэн хийдэд залаад Ховд аймгийн Ганданпунцагчойлин  хийд рүү зална гэсэн үг үү?

-Ирэх наймдугаар сар хүртэл Гандантэгчинлэн хийдийн Идга Чойнзинлиндацанд залаад Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдэд зална. Ховд аймаг дахь энэ хийд бол маш том цогц бүтээн байгуулалт хийсэн, 108 суваргатай. Баруун Монголын соёлын төв гэж болно. Тэнд маш олон хүн очиж эргэл мөргөл хийдэг, шашны хуучны уламжлал, зан заншил, соёлоо хадгалж үлдэх, хойч үедээ сурталчилж таниулах чиглэлээр орчин цагт олон ажил зохион байгуулж байхыг зорьж энэ хийдийг бүтээсэн. Монголын хавтгайд байгаа бүх хүн оролцож, Ховдын сүмийг босгосон. Эх орны хамгийн зүүн хязгаараас Сүхбаатар аймгийнхан ч оролцсон, ингээд Монголын бүх аймгаас буян ном бодсон хүмүүс өргөл өргөж, 108 суваргатай цогц хийдийг бүтээсэн. Энэ жил 10 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд хийдийг бүтээгчид ариун дагшин газруудаар явж, Энэтхэгт очиж Далай багшийн ордонд бараалхан айлтгал өргөсөн байдаг. Энэ хооронд Бирм улсаас айлтгасан Бурхан багшийн Рэнсэлийг хийддээ  залаарай  хэмээн хайрласан учиртай юм. Үүнийг нь Жадо Рэнбүүчий тэргүүтэй лам нар очиж Монголд залж ирээд байна. Жадо Рэнбүүчий бол Монголын иргэн болсон лам. Рэнсэлийн учир утгыг өөрөө тайлбарлан бичиж, тамгалж ирүүлсэн байгаа. 

-Ховд аймагт залах үед ямар үйл явдал болох вэ?

-Тэр үед 18м өндөр бурхан бүтээнэ. Энэ бурханыг амилуулах шүншигт “Рэнсрэл” оролцох юм. Энэ утгаар залж ирсэн. Тэгэхээр Монголын сүсэгтэн олон маань энэ гүн утга учир бүхий “Рэнсрэл”-ийг Гандантэгчлэнлин хийдийн адис жанлав шингэсэн олон бурхадын дунд залж байгаа үед нь эргэл мөргөл хийж, буян хурааг гэж Идга Чойнзинлин дацанд залж байна. Олон нийт, нийслэлийн иргэд бурхан багшийн нандин шүншигт “Рэнсрэлд” мөргөж, адис жанлав авах бүрэн боломжтой.

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
882015125 Батхуяг:99959921 Абаа Бид даа дээ хайрын хайхан чин ах Бид сайн сайр оюунаа 3-29 ❤❤❤❤ 2019-07-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?