УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

2019-04-05  

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар МУ-ын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хэлэлцэж, дэмжлээ.

Санал хураахад гишүүдийн 94.6 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтсоноор өнөөдрийн чуулган өндөрлөв. 

Б.Жаргалсайхан нь 1988 оноос эхлэн прокурорын байгууллагад хяналтын прокуророос газар, хэлтсийн дарга хүртэлх албан тушаал хашиж буй, удам дамжсан хуульч нэгэн.  Тэрээр одоо Улсын ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна. Тэрээр 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй юм.

Ажилласан байдал:

1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,

1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,

2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,

2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,

2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,

2017.01.07-2017.07.01 Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,

2017 оноос Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?