"SINGAPORE SCHOOL OF MONGOLIA" СУРГУУЛЬД ХООЛНЫ ХОРДЛОГЫН ДЭГДЭЛТ ГАРЛАА

2019-04-06  

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарлаа. Голомтод эмч нарын баг ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн юм. Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад байна. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон 2 хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байна.

Ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой юм. Мөн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт ачаалал үүсгэж байгаа бөгөөд боловсрол, хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хэн буруутай этгээдээр  санхүүгийн хохирлыг  барагдуулан, дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Цаашид олныг хамарсан өвчлөлөөс сэргийлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр ”-ийг баримтлан ажиллах хэрэгтэй Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?