АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

2019-04-06  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монгол Улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Монголын үндэсний тариаланчдын холбооны тэргүүн Ж.Энхбаяр тэргүүтэй албаны бусад хүмүүс “Энсада” компаний “Өсөг” гурилын үйлдвэрийн нээлтэд өнөөдөр оролцлоо. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Үйлдвэржилт 21:100”, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна.

“Энсада” гурилын үйлдвэр нь Турк улсын Alapala үйлдвэрийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжөөр хоногт 120 тонн, жилд 40,000 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай, улаан буудайн бүх төрлийн гурил үйлдвэрлэх юм. Мөн шинээр 80 ажлын байр бий болгож байна.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?