МАНСУУРСАН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРЬЖ ЯВЖЭЭ

2019-04-08  

Хар тамхины хэрэглээ замбараагаа алджээ. Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь T.Estima маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч "А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлжээ.

"А" нь 15 настай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

2019.04.06-07-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүн, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн.

Тухайлбал:

  • 2019.04.07-ны өдрийн 16 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй 7 худгийн замд H.Sonata маркийн автомашин онхолдож зорчигч 58, 55 настай 2 хүний амь нас хохирсон,
  • 2019.04.06-ны өдрийн 13 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, “Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркын улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, 10 настай Г гэмтсэн,
  • Мөн СХД-ийн нутаг Тахилтын зам, 1-р автобусны буудлын замд T.Platz маркийн автомашин жолооч 15 настай Д нь жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, жолооч зорчигч нарын 15 настай 2 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Тээврийн цагдаагийн албанд 2019 оны 01 дүгээр улиралд 17225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 6415 зам тээврийн осол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн ослын 5688 буюу 88,6% нь Улаанбаатар хотод, 727 буюу 11,4% нь орон нутагт бүртгэгджээ.

Эхний улиралд улсын хэмжээнд 328 гэмт хэрэг гарч, 96 хүний амь нас хохирч, 263 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 12,7%-иар, нас барсан хүн 10,3%-иар, гэмтсэн хүн 38,4%-иар тус тус өссөн ба Улаанбаатар хотод гэмт хэрэг 29,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Хүний амь нас хохирсон гэмт хэргийн 60 орчим хувь нь онхолдох хэлбэрээр гарч байгаа бөгөөд энэ нь Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, Хурд хэтрүүлсэнээс шалтгаалж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 17 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 5, онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо. 

15 настай машин барьж байгаад осолдсон, мансууруулах бодис хэрэглээд ТХ жолоодсон хэрэг илрүүлсэн зэргээр амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүргүүллээ.

 

 

ТЦА

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?