Нийслэлийн Ерөнхий Боловсролын 40-р дунд дүгээр сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн мөчийн хүрээнд сургуулийн хамт олны зүгээс үе үеийн багш, төгсөгчдөө хүндэтгэн хүлээн авч уулзалт зохион байгуулан, энэ оны 3-р сараас 10-р сарыг дуустал олон үйл ажиллагаануудыг шат дараалан зохион байгуулахаар ажиллаж байна.
40-р сургууль нь өнгөрсөн жилүүдэд сургалтыг чанаржуулах, багшийг хөгжүүлэх, нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц хүүхдэд ээлтэй, сургалтын таатай орчин бүрдүүлэх, хамгийн гол нь өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах иргэнийг төлөвшүүлэх олон сайхан төслүүдийг хэрэгжүүлсэн байна.
Тиймээс 40-р дунд сургуулийн үе үеийн багш, төгсөгчид та бүхнийг энэхүү түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанд идэвхитэй хамтрагдан, төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.