Энэтхэгийн Шинэ Дели хотын төв эмнэлэгт 14-р Далай лам хагалгаанд орсон байна.
-Цээжний хөндийн хагалгаа амжилттай болсон. Ямар нэгэн хүндрэл, зовиургүй байгаа. Хагалгааны дараах сэргээх эмчилгээг хийлгэж буй. Биеийн байдал хэвийн. 2-3 хоногоос эмнэлгээс гарч, хийддээ очно. Ингэж Буддын шашины оюун санааны тэргүүний хувийн туслах Энэтхэгийн Дэли сонинд өгсөн ярилцлагандаа тодотгосон байна.
Далай лам нь 1959 онд БНХАУ Төвд рүү зэвсэгт халдлага хийх үеэр эсэргүүцэл үзүүлж, улмаар Энэтхэг улс руу дүрвэсэн. Тэд Энэтхэгийн Дарамсала хотод төвхнөж, "Хөөгдсөн Төвдийн засгийн газар"-ыг үүсгэсэн гэдэг.
Хятад улс, Төвдийн Автономит улсын хоорондох улс төрийн зөрчлийг бууруулах зорилгоор Буддын шашины тэргүүн, Төвдийн шашины тэргүүнээсээ албан 2011 онд татгалзсан хэдий ч Бээжингийн зүгээс далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг хэвээр гэж Риа Новости дурдсан байна.
Ц.ХИШГЭЭ