"АВИЛГАЛД ЗАЛГИУЛСАН МОНГОЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 4-Р САРЫН 11-НД БОЛНО

2019-04-10  

Монгол улс яагаад хөгжихгүй байна? Энэ асуултанд эрдэмтэд, судлаачид, улс төрчид өөр өөрийн өнцөгөөс хариулах хэлэлцүүлгийг "Түмний -76" хөдөлгөөнөөс зохион байгуулж байна.

-Трансперенс интернашионал ТББ-ын тэргүүн Батбаяр "Олон улсын түвшинд авилгын индекс", хуульч В.Удвал "Улс төрийн намуудын санхүүжилт ба авилгал", хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Авилга ба эдийн засаг", хуульч Эрхэмбаатар "Нийтийн хөрөнгийн зарцуулалт ба ЖДҮ" гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавина.

Энэ бол "Түмний-76" хөдөлгөөнөөс зохион байгуулж буй 3 дахь хэлэлцүүлэг. Маргааш 10.00 цагаас Новотел зочид буудалд болно. Эрдэмтэд мэргэдийг чөлөөтэй оролцохыг урьж байна.

"Түмний -76" хөдөлгөөн бол Монгол улсаа эрүүлжүүлэх, хөгжүүлэх зорилгоор нэгдсэн Монголын үе үеийн үндэсний сэхээтний нэгдэл.

Ингэж тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, эдийн засагч, доктор, судлаач багш Оюун хэллээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
BURUU:mongol d sjine uye iin tsunaami ni haalga tsokhiji bn , elegdesen nohduud hairuutsulga , shiitgel aan huleeji bai 2019-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?