ТЭНГЭР ЦАГТ ТЭНГЭРТЭЙ БОЛМОГЦ ТҮРЭГБИЛГЭЭ ХААН ЭДҮГЭЭ ИХ СУУДАЛДАА СУУВАА

2019-04-10  

Хүн бичгээр бичсэн энэхүү бичгийг монголчууд ийнхүү тайлсан байна.

Хүн бичиг, хадны бичгийг өнөөг хүртэл Түрэг бичиг, Туркийн соёл гэж андуурч ирснийг Сэргэлэн тэргүүтэй Монголын үндэсний сэхээтнүүд анх удаа залруулж, Монгол бичиг болохыг баталлаа.

Монголын бизнесмэн,"Миний дэлгүүр" сүлжээний эзэн С.Сэргэлэн гурван зун, гурван намар, гурван өвөл, гурван хавар нухасны эцэст Хүн бичгийг тайлах түлхүүрийг гартаа оруулсан байна. Ийнхүү олон зуун жил хадны чулуун дээр хадгалагдан өнөө цагт бидэнтэй золгосон хадны бичгийг тайлж уншиж эхэлснийг Сэргэлэн ба түүний баг сэтгүүлчдэд мэдээллээ.

- Надад юу ч хэрэггүй. Эрдмийн зэрэг цол горилохыг би санаархаагүй. Монгол хүний хувьд хадны бичгийн учрыг олохын төлөө сүүлийн 3 жил хайгуул, судалгааны ажлыг цуцашгүй хийлээ. Үр дүнд хүрсэндээ баяртай байна. Хүн бичгийн цагаан толгойг нээлээ. Хадны бичиг Монголынх гэдгийг судалгаагаар нээлээ. Хадны бичгийг Түрэг бичиг гэж, Туркийн соёл гэдэг ухагдахуун төөрөгдөл байсныг үүгээр нотоллоо. Түргүүд өөрсдөө энэ бичгийн дөнгөж 5 хувийг тайлдаг бол энэ өдрөөс эхлэн Монголчууд 100 хувь тайлж уншдаг боллоо гэж Монхангай группийг үүсгэн байгуулагч, Арын сайхан Хангай нутгаас төрсөн үндэсний сэхээтэн Сэргэлэн хэллээ.

-70 насандаа хүн бичгийг сурлаа. Хүн бичиг Монгол гэдгийг мэдэрлээ. Одоо энэ мэдлэгээ багачуудад түгээнэ. Соёлоо, түүхээ монголчууд мэдэх учиртай. Буяндалай багш ингэж үзэж байна.

Өчнөөн жил хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж тэнэлээ. Хадны бичигтэй зөндөө л таарсан. Бусдын л соёл, хүний л бичиг үсэг гэж ойлгож эндүүрч явжээ. Гэтэл хадны бичиг чинь биднийх байсныг ухаж мэдлээ. Өвөг дээдсийн минь хад чулуунд бичиж бидэндээ үлдээсэн их соёл байжээ. Одоо ч миний судалгааны ажил жинхэнэ утга учиртай болох замдаа орлоо. Нэг мухардлыг монголчууд өөрсдөө тайлсан нь гайхамшиг.

Түрэг хэлний бүлд Монголыг хамааруулдаг байсан явдал түүх болон үлдэж байна. Харин түрэг хэл хүн хэлний бүлэгт багтах цаг иржээ. Бид өөрийн бичиг үсгийн цагаан толгойгоо мэдэлгүй явж ирсэн байна. Зүйрлэвэл, мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдэг шиг л юм болж, ухаандаа. Энэ бол гайхамшиг. Үүнийг нээлт гэж хэлж чадахгүй ч, хүн бичгийн цагаан толгойн түлхүүрийг Монголчууд гартаа атгалаа.

Ингэснээр түүхийг шинээр, жинхэнээр нь бичих боломж нээгдэж байна. Орос эрдэмтэд, орос эрдэмтдийг дагасан монгол эрдэмтэд ч алдаагаа залруулах, хүлээн зөвшөөрөх цагтай нүүрлэжээ. Монголын төр ч соёлын өв, бичиг үсгээ, түүхээ өөрийн гэдгийг нотлох, түгээн дэлгэрүүлэхэд анхаарал тавина гэдэгт итгэж байна. МҮАН-ын дарга, Монголын үндэсхийхээ соёл уламжлалыг дээдлэгч, үндэсний сэхээтэн Б.Цогтгэрэл ингэж сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

 

Ц.ЭНХБАТ

 

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?