АВИЛГАД ИДЭГДЭЖ, НЭРВЭГДСЭН МОНГОЛ

2019-04-11  

"Түмний-76" үндэсний хөдөлгөөнөөс гурав дахь хэлэлцүүлгээ дээрх сэдвээр зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд асан Тэмүүжин, ҮХ-ийн Цэцийн гишүүн асан, хуульч Удвал, хуульч Эрхэмбаатар, Трансперэнши Интернашионал Монгол байгууллагын гүйцэтгэх захирал Батбаяр нар авилгын тодорхой сэдвээр илтгэл тавилаа.

Улс төрийн намын санхүүжилт ил тод бус. Гишүүддээ ч тайлагнадаггүй. Монгол улсад хамааралгүй юм шиг, яг л Гадаадын Элчин Сайдын Яамны статусыг эдэлдэг маш буруу тогтолцоотой. Нам гишүүдээсээ татвараа авч чаддаггүй. Тухайн намын санхүүжилт нь эрүүл биш учраас намын авилгад өртөх магадлал өндөр болсон. Ази сангаас хийсэн сүүлийн 2 удаагийн судалгаагаар Монгол улсад авилгаар тэргүүлж буй институцээр улс төрийн нам дэвших болсон. Энэ бол маш том асуудал. Тиймээс улс төрийн намын, ялангуяа эрх баригч намыг санхүүг ил болгох, тайланг олон нийт сонсдог болгох нь дэвшил авчирна гэж Хууль зүйн дэд сайд, ҮХ-ийн цэцийн гишүүн асан хуульч Удвал өөрийн илтгэлдээ онцоллоо.

Монгол улсын эрх мэдэлтнүүд дөнгөж сүүлийн хоёр жилд ЖДҮ-ээс "мөнгө цохиж" байсан мэт ярих нь тун өрөөсгөл. Бүр 1993 оноос эхлэн ЖДҮ-ийн сангаас эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө бизнесийг угжиж байсан судалгаа бий. Нийт 300 тэрбум төгрөгийг өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд улс төрчид "тоншсон" байна. Гэхдээ эргэн төлөлт нь дөнгөж 16 % -тай байсныг олж тогтоосон. ЖДҮ-гээс зээл авсан бичиг баримтыг яам яам дамжуулан бөмбөг шиг өшиглөсний эцэст сейф дүүрэн материалыг шатааж, устгаж байсныг хуулийн байгууллага олж тогтоосон хэрэг гарч байсныг дурдах нь зөв. Гэхдээ хууль хэлэлцэх хугацаа өнгөрсөн зүйл заалтаар ЖДҮ-ийн сангийн санхүүжилт эргэн төлөгдөлгүйгээр замхарсан байдаг.

Эрх мэдэлтнүүдийн толгойг ингэж илж гааршуулсан Монголын төрд гарсан эрхмүүд Монголын жирийн бизнес эрхлэгчдийг албадлагын журмаар дарамталж буйг хэлэх нь зөв. Татвар төлөөгүй гэдэг нэрээр торгох, зөрчлийн хуулиар ташуурдах, дансыг нь хаах, хөрөнгийг нь хураах, тэр бүү хэл лицензийн эрхийг нь цуцлах зэргээр дарамталж байна. Ийм л хоёр нүүртэй төр засагтай бид тулж байна гэж хуульч Эрхэмбаатар илтгэлдээ дурдлаа.

Монгол улс авилгын индексээр 37-д эрэмбэлэгдсэн. 40 рүү орж ирэхэд ойртсон. Аюул нь, 40 рүү орсон тухайн улс оронд дарангуйллын шинж чанар бодит биеллээ олдог гэсэн олон улсын судалгаа байдаг. Ийм аюул Монголын нийгэмд нүүрлэж буй. Хууль, шүүхийн дарга нарыг ҮАБЗ-өөс оролцож томилдог томилгоо нь асуудал дагуулж буй. Энэ үзүүлэлтээс болж Монголын авилгын үзүүлэлт ирэх онд улам дордоно гэж төсөөлж байна гэж Трансперенши Интернашионал Монгол ТББ-ын тэргүүн Батбаяр илтгэлдээ тэмдэглэсэн.

Авилга өргөн тархсан. -Авилга ужгирсан. -Авилга тогтолцооны шинжтэй болсон гэсэн 3 гол дүгнэлтийг авилгын асуудлаар мэргэшсэн олон улсын судлаачид олж тогтоосон. Хууль сахиулагчид, тогтоогчид өөрсдөө хуулиа дээдэлдэггүй, дагаж мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй. Авилгыг илрүүлж чаддаггүй, хүсэлгүй, илрүүлсэн ч ял шийтгэл оноодоггүй, хариуцлагаас мулталдаг тогтолцоотой гэж дүгнэсэн. Авилга нь Монголын нийгмийн хөрсөнд үржиж, бүх шатанд дэлгэрсэн байна. Бүр соёл нь мэт хүлээн зөвшөөрөгдсөн гэж УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Тэмүүжин өөрийн илтгэлдээ цохон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлэгт нийгэм, улс төр, эдийн засгийн ухааны доктор, эрдэмтэд, судлаачид олноор оролцож байр сууриа илэрхийлцгээлээ. ( фото сурвалжилга)
 
 
 
Тэмдэглэсэн Ц.ХИШГЭЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
сэтгэгдэл:Авлигыг устгая хэн ч хэнд ч мөнгө өгөхгүй байх хэн ч хэнээс ч мөнгө шагнал болгож авахгүй байх албан тушаал горилжсхэн нэгэнд авлигал өгөхгүй байх албан тушаалаа урвуулан ашиглаж албан тушаалыг зарж болохгүй хууль гаргах бүгд л хуультай орон учраас хуулиа сайтар цэгцэлж шинэчлээд хуулинд захирагдаж амьдрах хулийн дор амьдрах хуулиа дээдлэн үзүүлж эрх мэдэлтэн иргэн хамаагүй ягштал биелүүлдэг байх биелүүлэхгүй бол хуулийн дагуу албан тушаалтан ч бай иргэд ч бай арга хэмжээ хариуц**** тооцдог байх төрийн албан хаагч эрх мэдэлтэн өндөрлөгийн сэнтиыд суусан эрхмүүд бүгд л 3 үеийн намтараа бичиж хариуц****гүй алхамууд хийхгүй гэж тангараг өгөх хамаатан садан нэг газарт ажиллуулахгүй байх ингэвэл цэгцэрч магадгүй 2019-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ ?