НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ П.БАЯРХҮҮ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-04-12  

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнөөдөр /2019.04.11/ ажлаа албан ёсоор  хүлээлгэн өглөө. Тэрбээр  энэ тухай өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан 

"Миний бие өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч байна. Өнгөрсөн хугацаанд гар нийлэн хамтран ажилласан, дэмжиж тусалсан баг, хамт олон, нийслэлчүүддээ талархаснаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд бодлогын болоод гүйцэтгэлийн түвшинд олон гацсан ажлуудыг хөдөлгөх, ирээдүйд нийслэлчүүдэд үр өгөөжөө өгөх хэд хэдэн ажлын эхлэл, суурийг тавьж ажиллалаа.

- #Яармагийн, Сонсголонгийн, Баянзүрхийн, Замын цагдаагийн олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцуудын ажлыг эхлүүлж, ашиглалтад ороод байна. Төлөвлөгөөний дагуу энэ жилийн 4-р улиралд үлдсэн гүүрэн гарцууд ашиглалтад орно. Харин Налайх-Чойрын 20.9 км зам барих ажилд бэлдэж өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүх газар чөлөөлөлтийн ажлуудыг шийдвэрлэж, өнөөдөр замаа тавих суурь нөхцөл, бололцоо бүрдэж тур зам барих ажил эхлээд байна. 
- #Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Газраа чөлөөлсөн боловч хохирсон иргэдийг юуны өмнө байртай болгох, гацсан, царцсан дахин төлөвлөлтийн барилгын ажлуудыг хөдөлгөх, иргэдийг хохиролгүй болгох тал дээр нэлээдгүй хугацааг зарцуулсаны үр дүнд хэд хэдэн байршлуудын барилгууд ашиглалтад орж, иргэд шинэ орон сууцны түүлхүүрээ гардан авсан. 
- #Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах ажлууд энэ хугацаанд хийгдэж, эхнээсээ /нэхмэлийн шар байрууд г.м/ ашиглалтад орж, иргэд, оршин суугчид өнөөдөр тав тухтай амьдарч байна. 
- #ГазарЗамЧөлөөлөлтийн ажлыг эрчимтэй эхлүүлж, иргэдийн дэмжлэгийг авснаар нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хаасан хашаа, хайс, хаалтыг буулгах, цэгцлэх, зуслангийн бүсэд газар, зам чөлөөлөх ажлыг хийж, гүцэтгэлээ. 
- #Нийслэлийн болоод Улсын томоохон эмнэлгүүд ачаалал их байдаг учраас иргэд, үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчлэх нөхцөлийг нь хангах үүднээс гаднах зогсоол, тохижилтуудыг нь нийслэлээс шийдэж өгсөн. Мөн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд зориулалтын нисдэг тэрэг буух талбайн ажлыг хийж, тохижуулсан. 
-#Улаанбаатар хот жил бүрийн хийх томоохон бүтээн байгуулалтын ажил, худалдан авах ажлууд, ажлын төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, түншүүддээ танилцуулах "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт бизнес уулзалт"-ыг 2 жил дараалан амжилттай зохион байгуулж, ажлын хэсгийг ахлан ажиллалаа. 
-#Гэр хорооллын айл, өрхүүдэд өөрийн эзэмшил газартаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 7-р хороонд "Инженерийн Дэд бүтцийн Төв" буюу “Service center”-ийг барьж, ашиглалтад оруулаад байна. Энэ хавар тохижилтын ажлууд хийгдэж, өрхүүдийг бохиртой нь холбох ажлууд дуусна. Өнгөрсөн өвөл төвийн дулаанд айлууд нь холбогдлоо. 
- #Улаанбаатар хот түүхэндээ анх удаа "Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй болсон. 2жилийн хугацаанд ажлын хэсгийг ахлан ажиллалаа. 
#Төрийн үйлчилгээ, ажил иргэд, нийслэлчүүдэд нээлттэй байх, тэдний санал бодлыг ажил үүрэгтээ тусгах үүднээс өөрийн фэйсбүүк хаягуудаар дамжуулан хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа тогтмол мэдээллэсээр ирсэн. Нийслэлчүүдийнхээ санал, бодлыг ажил болгохыг хичээж ажиллаа. Миний бие НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчийн хувиар нийслэлчүүдийнхээ санал, бодлыг цаашид хийж хэрэгжүүлэх шинэ удирдлагын багийн ажилд хүргэж ажиллах болно” гэдгээ мэдэгдлээ.

Ийнхүү Монгол Ардын Намн шийдвэрээр Улаанбаатар хотын даргаар С.Амарсайхан бүтцийн өөрчлөлт хийж,  нийслэлийн хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчийг томилсон байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?