Амарсайхан Улаанбаатар хотын засаг дарга, нийслэлийн захирагч болсон. Өмнө нь НИТХ-ын даргаар ажиллаж тэрбээр шинэ албан тушаалд томилогдсоны маргаашаас Нийслэлийн Захиргааны гол гол газар, хэлтсийн даргын албан тушаалд өөрийн хүмүүсийг байршуулах ажлыг гардаж байна. Тэрбээр өөрийн хүмүүсийг тэдгээр гол гол албан тушаалд байршуулахын тулд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэдгээр халхавч хийж эхэллээ гэж холбогдох хүмүүс Control.mn сайтад холбогдож мэдээллээ. Газрын алба, Өмчийн алба, Нийтийн тээвэр зэрэг газар хэлтсийн өмнө хойно нь ганц нэг үг нэмж хассанаар бүтцийн өөрчлөлт хийсэн гэж нэр зүүхийг санаархаж буйд хотын шударга албан хаагчид дургүйцэж эхэлсэн байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаарт хүргэх болно. АН-ын үед фракцын хүмүүсээ байршуулах арга ядахдаа хотын орлогчийн орон тоо 2 байсныг 4 болгож байсан бол Амарсайхан түүнийг бүр давуулж 6 орлогчтой болох шийдвэр гаргасан. Ийнхүү МАН, түүний Нийслэл УИХ, НИТХ-ын сонгууль өнгөрөөд 3 жил өнгөрч байхад сандал суудал булаацалдсан, өөрийн хүмүүсээ шахсан, байршуулсан хэвээр байна. Дараагийн дугаартАмарсайханы 6 орлогч хэн бэ? гэдгийг тольдоно.
Ц.ХИШГЭЭ
КОНТРОЛЫН НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ
"КОММЕНТАТОР ФОРУМ" НЭВТРҮҮЛЭГ
"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ
"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ