АМАРСАЙХАН ШАХААНЫ ХҮМҮҮСЭЭ БАЙРШУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2019-04-12  

Амарсайхан Улаанбаатар хотын засаг дарга, нийслэлийн захирагч болсон. Өмнө нь НИТХ-ын даргаар ажиллаж тэрбээр шинэ албан тушаалд томилогдсоны маргаашаас Нийслэлийн Захиргааны гол гол газар, хэлтсийн даргын албан тушаалд өөрийн хүмүүсийг байршуулах ажлыг гардаж байна. Тэрбээр өөрийн хүмүүсийг тэдгээр гол гол албан тушаалд байршуулахын тулд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэдгээр халхавч хийж эхэллээ гэж холбогдох хүмүүс Control.mn сайтад холбогдож мэдээллээ. Газрын алба, Өмчийн алба, Нийтийн тээвэр зэрэг газар хэлтсийн өмнө хойно нь ганц нэг үг нэмж хассанаар бүтцийн өөрчлөлт хийсэн гэж нэр зүүхийг санаархаж буйд хотын шударга албан хаагчид дургүйцэж эхэлсэн байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаарт хүргэх болно. АН-ын үед фракцын хүмүүсээ байршуулах арга ядахдаа хотын орлогчийн орон тоо 2 байсныг 4 болгож байсан бол Амарсайхан түүнийг бүр давуулж 6 орлогчтой болох шийдвэр гаргасан. Ийнхүү МАН, түүний Нийслэл УИХ, НИТХ-ын сонгууль өнгөрөөд 3 жил өнгөрч байхад сандал суудал булаацалдсан, өөрийн хүмүүсээ шахсан, байршуулсан хэвээр байна. Дараагийн дугаартАмарсайханы 6 орлогч хэн бэ? гэдгийг тольдоно.

 

Ц.ХИШГЭЭ

 

КОНТРОЛЫН НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"КОММЕНТАТОР ФОРУМ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хүнсний аюулгүй байдал гэж яриад яахав:энэ нөхөр чинь хятдуудад хүлэмж барихыг худалдчихлаа гэж 2019-04-14
зочин:Хүмүүс шүүмжлээд эхлэхийг бодоход өөрийн гэсэн бодлоор юм хийж байгаа юм байна. 2019-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?