С.АМАРСАЙХАН ДУРААР АВИРЛАЖ БАЙНА. ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА, ЦААНА ЧИНЬ

2019-04-13  

Хүнээ яаж шахдаг, хөрөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулдаг энгийн нэг жишээг нийслэлийн иргэддээ толилуулья. Хотын нам хагарч, хоёр хуваагдсан. У.Хүрэлсүх, - Нам нэгдсэн. Намын хагарал Намын Онц Их Хурлаар дуусгавар болсон гэж тунхагласан боловч бодит амьдрал дээр хагарал нь үргэлжилсээр байгааг МАН-ын нийслэлийн намын хорооны дотоодын зөрчил ил болголоо. 33-ийн бүлэг 32-ын бүлгийг " газардуулах волтер ажиллагаа" үргэлжилсээр. Үүнийг С.Амарсайханы гаргаж буй шийдвэр, хүний талыг албан тушаалаас нь шахан зайлуулах, өөрийн бүлгийг томилох үйлдлээс төвөггүй харж болох нь.

Бодит жишээг харуулья. Үүнд:

Нийслэлийн Авто Замын Газар

Нийслэлийн Агаарын Бохирдлыг Бууруулах Газар

Нийслэлийн Архивын Газар

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар

Нийслэлийн Байгаль Орчны Газар

Нийслэлийн Боловсролын Газар

Нийслэлийн Газрын Алба

Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газар

Нийслэлийн Дотоод Аудитын Алба Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар

Нийслэлийн Мал Эмнэлгийн Газар

Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

Нийслэлийн Нийгмийн Даатгалын Газар

Нийслэлийн Нийгмийн Халамжийн Газар

Нийслэлийн Нийтийн Биеийн Тамирын Спортын Хороо

Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний Газар

Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Нийслэлийн Өмчийн Харилцааны Газар

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

Нийслэлийн Статистикийн Газар

Нийслэлийн Татварын Газар

Нийслэлийн Тээврийн Газар

Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газар

Нийслэлийн Хот Төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газар

Нийслэлийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар

Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн Газар

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар

Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар

Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Газар

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар Нийслэлийн Цагдаагийн Газар

Ийм 32 газар албатай байв. Тэгвэл газар, албын тоог 2-оор нэмж, 8 газар, албын нэрийг өөрчилсөн байна. 

Тухайлбал:

-Агаарын Бохирдолтой Тэмцэх Газар ( Бууруулах гэж байсан)

-Нийслэлийн Газрын Харилцаа, Зохион Байгуулалтын Алба ( -Хот Байгуулалт, Хөгжлийн Газар

-Орон сууцны дэд бүтцийн Газар

-Нийслэлийн өмчийн ашиглалт, удирлагын газар

-Нийтийн тээврийн үйлчилгээний газар

-Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар

Гэх мэт урд хойно нь үг үсэг нэмж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн байна.

Уг тушаалаар дээрхи байгууллагуудын тамга тэмдгийг нь хүчингүй болгож, бүх ажилтаныг нь чөлөөлж, зөвхөн дарга нарыг нь үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Гэхдээ ажилтануудыг нь эргүүлэн томилоогүй нь шударга албан хаагчдын дургүйцлийг төрүүлсэн байна.

Энэ өөрчлөлтийн хажуугаар, 

- Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн алба, 

- Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэж хоёр байгууллагыг шинээр нэмж байгуулав. Амарсайхан Хотын удирдлагын бүтцийг дэндүү данхайлгав. Тэрбээр АН-ын үед фракцын төлөөллийг оруулах зорилгоор нэмсэн Хотын орлогч даргын орон тоо 4 байсныг 6 болгон улам данхайлгалаа. Зөвхөн энэ 4 даргын цалин, хангамжинд 700 сая төгрөгийг төсөвлөж амжсан байна. Энэ дөрвөн хүн хэн болохыг товч танилцуулъя.

Орлогч дарга Д.Мөнхжаргал

 

Нийслэлийн Агаар Орчны Бохирдол Хариуцсан сан, төслүүдийн удирдагч бөгөөд орлргч дарга.

Орлогч дарга Б.Отгонсүх

 

Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирлагч бөгөөд, орлогч дарга.

Орлогч дарга М.Халиунбат

Инноваци технологи хариуцсан төслийн удирлагч бөгөөд, хотын орлогч дарга.

О.Мөнгөншагай

 

Хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч дарга.

Төрийн албаны туршлага нимгэн, мэргэжлийн бус хүмүүсийг томилсон нь МАН-ын Мэргэжлийн Засгийн Газар байгуулна гэсэн мөрийн хөтөлбөрөө зөрчсөн ноцтой үйлдлийг хотын дарга Амарсайхан хийлээ. Ийм нэг Амарсайхан гэдэг хүн нийслэлчүүд биднийг удирдаж байх юм. 

Дуугүй суугаад байх уу? Ингэхэд ...!!! 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

КОНТРОЛЫН НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"КОММЕНТАТОР ФОРУМ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?