ӨНЖМӨЛ ӨВС ШАТААЖ БАЙГААД ГАЛ АЛДАЖ 10 ГАРУЙ АЙЛЫН БАЙШИНГ ШАТЖЭЭ

2019-04-15  

Өнгөрсөн амралтын өдөр Гоодойн аманд 10 гаруй амины өвөл, зуны байшин шатсан. - Хашааныхаа хатаж шарласан өвсийг шатааж, хаашаагаа цэвэрлэх гэж байгаад түймэр алдаж, өөрийн байшин сав болон бусдын байр байшинг шатаасан байна. Өөрөө төдийгүй өрөөлийг ч хохироож, ойд түймэр алдах шахсан үйлдлийг онцгойгийнхон цаг алдалгүй дарсан. Тэгэж чадаагүй бол хэр хэмжээний хохирол амсах байсныг тодорхойлж хэлж чадахгүй нь. Бүү залхуур. Хаврын хуурай өвс нь торхтой бензинээс ялгаагүй. Дээр нь салхи ихтэй энэ үед хашаа хороондоо ил задгай гал тавихгүй байхыг зөвлөе гэж Галын мэргэжилтнүүд иргэдэд хандаж анхааруулж байна. 

Хэдхэн хоногийн өмнө Богинын аманд түймэр дүрэлзсэн. Мөн л өвс шатаасантай холбоотой байсан. Яаралтай арга хэмжээ авсны үр дүнд тоймрийг унтраасан. Түймрийн гал Богд уулын захын 100-200 орчим модыг "долоогоод" зогссон. Тиймээс ойн хээр задгай гал түлэхээс болгоомжлохыг Онцгой байдлаас дахин анхааруулж буйг сануулья.

 

Ц.ХИШГЭЭ

КОНТРОЛЫН НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"КОММЕНТАТОР ФОРУМ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Амраа:Хагд өвс, борог өвс зэрэг уламжлалт нэр томъёо байхад .... 2019-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?