-Үе үеийн ерөнхий сайд нар ерөнхийлөгчтэй тулж, эрх мэдлийн хуваарилалтаа булаацалдаж л ирсэн түүхтэй. Багабандитай Энхбаяр, Энхбаяртай М.Энхболд, С.Баяр гээд. Алтанхуяг Ц.Элбэгдоржтой дараа, Алтанхуягаас АН-ын даргын албан тушаалыг авсан УИХ-ын дарга З.Энхболд Элбэгдоржтой үргэлжлүүлэн тэмцэж байсан.
Тэгвэл У.Хүрэлсүх ерөнхий сайдын суудалд залрахын төлөө бүхнээ золиосоллоо. Тэр ерөнхий сайдын суудлаар бүхнээ дэнчин тавилаа. Бүр эрх мэдлээ хадган дээр тавиад ерөнхийлөгч Баттулгад сайн дураараа өргөн барилаа. Энэ өнцгөөс харвал, эрх баригч нам гэж байхгүй, 65 бүлэг ч гэж үгүй, олонхиос бүрдсэн Засгийн газар ч гэж байхгүй болсон. Бүхнээ нэг хүнд тушаасан. Тиймээс бодлого нэхэх шаардлагагүй. Хариуцлагыг тэр тусмаа.
Ингэж "Комментатор форум-3" дахь нэвтрүүлгийн зочноор оролцохдоо УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, хуульч, судлаач, АН-ын дэд дарга Тэмүүжин онцоллоо.
Ц.ХИШГЭЭ