ЦЕГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЗАЛИЛАН” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2019-04-15  

Холбоотой Зураг

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны 1 дүгээр улиралд 19.5 хувиар, нийт гэмт хэрэгт эзлэх хувь 6.7-14.8 болж тус тус өссөн.

Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, хор уршиг, хохирол нь нэмэгдэж,  нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна.Бүртгэгдсэн гэмт хэргийг судлахад нийтийн цахим сүлжээ ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, гэрээ, хэлцлээр халхавчлан залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байгаа болно.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь нийгэмд түгээмэл үйлдэгдэж байгаа үйлдлийн аргыг иргэдэд мэдээлэх, таниулах, залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдлийг бий болгох, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм.

Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Залилан” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд  эрх зүйн мэдлэг  олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү  хийгдэж  олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр дамжин мэдээлэл хүргэгдэнэ.   
Иймд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээг  дэмжин, хамтран ажиллах, өгч байгаа мэдээ, мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэн ажиллахыг хүсье.   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?