ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД ЭХ ДЭЛХИЙТЭЙГЭЭ ҮЛДЭХ ҮҮ?

2019-04-17  

Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий эрчимтэй халж, дэлхийн улс орнуудад байгалийн аюулт үзэгдэл, усны хомсдол, агаарын бохирдол, цөлжилт, хуурайшилт зэрэг гамшиг ажиглагдах болсон нь бид эх дэлхийнхээ эрүүл тэнцвэрт байдлыг эргэн нөхөн сэргээх, цаашлаад одоогийн байгаа 1,5 хэмийн дулаарлыг бууруулж чадахгүй юмаа гэхэд нэмэхгүй байх тал дээр дэлхий нийтээрээ зайлшгүй анхаарах шаардлагатай болсныг сануулж байна.

СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД АГААРЫН ХЭМ ХАМГИЙН ИХЭЭР НЭМЭГДСЭН БҮС НУТГААР АЗИ тодорсон байна.

Судалгаанаас үзэхэд тус бүс нутагт аж үйлдвэржилт эрчимтэй явагдсантай холбоотойгоор ихэнх улсуудад нь хур тунадасны хэмжээ огцом нэмэгдэж сүүлийн 500 жилийн турш ажиглагдаагүй их үер усны гамшиг байгалийн аюулт үзэгдлүүд ихээр ажиглагдах болсон нь анхаарлын төвд ороод байгааг мэдээлсэн юм.

Мөн хүний санаатай болон санаандгүй үйлдлээс болж үүсээд байгаа ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ 1.5 ХЭМД ТОГТООН БАРИХ БОЛОМЖТОЙ ХЭДИЙ Ч НИЙГМИЙН БҮХ ТАЛЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ШААРДАХ болохыг онцолж байсан юм.

Олон улсын судаачид: Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлттэй яг одооноос эхлэн тэмцэж эхлэхгүй бол зогсоох ямар ч аргагүй болсон. Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ахицтай хүчин чармайлт гаргаж чадвал 21-р зууны дунд болон сүүл гэхэд дэлхийн дулаарлын хэм 2-3 хэмээр нэмэгдэх болно. Эс бөгөөс 21-р зууны сүүл гэхэд дэлхий 6 хэмээр дулаарах тооцоотой байна хэмээн танилцуулсан юм.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын хэмийг удаашруулахын тулд эрчим хүчийг үр ашигтайгаар хэрэглэж, эдийн засгийн эргэлтийг байгаль орчинд ээлтэй болгож, аж үйлдвэржилтын байршил, орчин, үйл ажиллагааны үр ашгийн төлөвлөгөөг эртнээс өөрчилж алсын хараатай хандах хэрэгтэй.

Дэлхийн нийтээрээ тэр дундаа хамгийн ихээр аюул нүүрлээд байгаа Азийн орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ДУНД болон УРТ хугацааны зорилтыг тавьж байгаль орчноо ногоон болгох, санаандгүй байдлаар ч байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх тал дээр хүн нэг бүр түлхүү анхаарах нь хамгийн чухал асуудал юм.

Монгол улсын хувьд нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдарч байгаа нь агаарын болон хөрсний бохирдол, автомашины түгжрэл, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлөх хүчин зүйлс болоод байгаа.

Энэ их суурьшил төвлөрөл нь байгалиа хайрлаж тордохгүйгээс үүдэлтэй бөгөөд хот руу шилжин суугчдыг судлаачид “ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД” гэж нэрлээд байгаа юм.

Байгалийн тэнцвэрт бус байдал нь бидний амьдарч буй эх дэлхий оршин тогтнох үгүйтэй шууд хамааралтай учир хүн нэг бүр оюундаа тунгаан цаг алдалгүй нөхөн сэргээх арга хэмжээ авах нь хийх ёстой ажлын хамгийн эхний алхам болоод байна.

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?