МАЛЧНЫ ГЭРТ ЖИРЭМСЭН ЭХЭД ХАГАЛГАА ХИЙЖЭЭ

2019-04-19  

2019 оны 4-р сарын 11-ны шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын харъяат сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт "Б" 26 настай эмэгтэйд яаралтай хагалгаа хийжээ. Малчин "Б" -гийн 2 дахь жирэмслэлт бөгөөд 36 долоо хоногтой байсан байна. Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч Мягмаржаргал, Өнөтуяа нар нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай гэрт нь Кесерово хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ. 

- Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр
- Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа 
- Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, 
- Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, 
- Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал
- Хагалгааны сувилагч Ч.Оюун 
- МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/
- Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ 
- Жолооч Д.Баатарбилэг 

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэгч эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр 2 хоногийн дотор эхийн биеийн байдлыг сайжруулан тогтворжуулж Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгөв.

Тэлмэн сумын эмнэлэгт эмийн эрчимт эмчилгээг 2 хоног үргэлжлүүлэн хийж ТНЭ-т тээвэрлэжээ. Тэлмэн сумын эх баригч Дуламсүрэн нь 4 хоног хажуугаас холдолгүй сахисан байна. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна. 

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?