УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРИЙН ИВЭЭЛ ДОР СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНДАХ АНХДУГААР “УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ

2019-04-25  

Зорилго:  Сэлэнгэ аймгийн нийт оюутан залуусын дундах анхдугаар “УРЛАГИЙН ИХ НААДАМ” нь оюутан залуусын нөхөрлөл, мэдээлэл солилцоо, нэг нэгнээсээ үлгэр дууриаллыг авч, зуун зуунд дурсагдах түүх соёлоо эргүүлэн нэг сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Хамрах хүрээ: Сэлэнгэ аймгийн 17 сум 5 тосгоны нийт оюутнууд бүс бүсээрээ хамтран 3 баг үүсгэн энэхүү наадамд 1 баг 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.

Тавигдах шаардлага:

  1. Заавал оюутан байх
  2. Бүрэлдэхүүнд Сэлэнгэ Аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны удирдах зөвлөлөөс 1-2 гишүүн заавал оролцсон байх
  3. Энэхүү наадамд оролцож буй 50 оюутны мэдээллийг бүртгэж авах
  4. Бүх номерууд багаар ажиллах шаардлагатай тул бэлтгэлд маш сайн анхаарах
  5. Багийн хувцас жигдрэлт, тайзны соёл, номеруудын зохион байгуулалт төлөвлөлт, ая шум чанарын шаардлага хангасан эсэхийг шүүгчдийн бүрэлдэхүүн оноогоор дүгнэх тул мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдэх
  6. Баг нийт оролт гаралтаа оролцуулаад тайзыг 40 минут ашиглана.

Тэмцээний төрөл:  

 1. Найрал дуу /дууны сонголтыг өөрсдөө хийнэ 3-5мин  /

 2. Яруу найраг /Багаар оролцоно 3-5мин/  

 3. Хамтлаг дуу /3 ба түүнээс дээш 3-5мин/

 4. Ардын язгуур урлаг /Зохиомжлон хийж багаар ажиллана 3-5мин /  

 5. Хамтлаг бүжиг-“Ардын бүжиг”  /3 ба түүнээс дээш хос 3-5мин/

 6. Хамтлаг бүжиг- Цэнгээнт бүжиг  /3 ба түүнээс дээш хос 3-5мин/

Дүгнэх журам:

Уралдааныг мэргэжлийн уран бүтээлчид шүүн явуулна. Шүүгчид мэргэжлийн талаас нь харж тухайн тоглолтын найруулга, зохион байгуулалтын хэсгээс оноож өгсөн тоонд хүрсэн эсэх, тухайн уралдаан тэмцээнд оролцож байгаа нийт уран бүтээлчдийн тайзны соёл, цаг баримтлах, энэхүү наадамд оролцоход нэг баг бүрэлдэхүүн болон орж ирсэн тухайн багийн хандлага, жигдрэлт зэргийг харж шүүн явуулна.

Шүүгчид  номер тус бүрт 0-5 оноогоор үнэлгээ гаргана.  

Шагнал:

Шилдэг Номинаци:

  1. Шилдэг найрал дуу: Эрхийн бичиг, мөнгөн шагнал
  2. Шилдэг яруу найраг: Эрхийн бичиг, мөнгөн шагнал
  3. Шилдэг хамтлаг дуу: Эрхийн бичиг, мөнгөн шагнал
  4. Шилдэг язгуур урлаг: Эрхийн бичиг, мөнгөн шагнал
  5. Шилдэг хамтлаг бүжиг /ардын бүжиг/: Эрхийн бичиг, мөнгөн шагнал
  6. Шилдэг хамтлаг бүжиг /цэнгээнт,латин америк бүжиг/: Эрхийн бичиг, мөнгөн шагналууд тус тус шалгарна.

Нэгдүгээр байр: Цом, Талархал, Мөнгөн шагнал

Хоёрдугаар байр: Талархал, Мөнгөн шагнал

Гуравдугаар байр: Талархал, Мөнгөн шагнал

Хугацаа:

2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 14 цагт  Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдана.  

Жич: Сэлэнгэ аймгийн оюутан залуусын  дундах анхдугаар “УРЛАГИЙН ИХ НААДАМ” нь цаашид  2 жилд нэг удаа гурван бүсийн дунд оролцох багийн тоог өсгөн зохион байгуулагдаж байх болно.

 

 

Зохион байгуулагч:

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн ажлын алба

Холбогдох утас: 99144637,89114637

 

 

Нэмэлт мэдээлэл

  • Багууд хөтөлбөрөө гаргаж зохион байгуулах хэсэгт хүргүүлэхдээ овог нэр сургууль дамжааг бүрэн бүтнээр нь ирүүлнэ үү?
  • 40 минутын хугацаандаа баг хөтлөгчтэй байх
  • Найрал дууны оролт гаралтаа маш сайн тооцоолсон байх /хувцас жигдрэлт анхаарах /
  • Бэлтгэлийн хугацаанд баг хамт олон дунд ямар нэгэн асуудал үүсгэхгүй /архидан согтуурах, зодоон хийх, маргалдах г.м / байхыг багийн ахлагч нарт үүрэг болгохыг анхааруулж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
****uul:medeeleld oir ni l turuuleh blgui dee 2019-04-25
ХҮРЭЛЭЭ:ЭНЭ ГИШҮҮД ХИЙХ ЮМАА БҮР ОЛЖ ЯДАХ ЮМАА НААДАМ ЭНЭ ТЭР ХИЙЖ БАЙХААР ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ ОЛОН ХҮҮХДҮҮД БАЙНА СЭЛЭНГЭ АЙМАГТ 2019-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?