ХОТЫН ДАРГА ХҮЧГҮЙ БАЙНА ГЭДЭГ...

2019-04-25  

Амарсайхан хүчгүй дарга. Энэ бол надад төрж буй анхны сэтгэгдэл, мэдрэмж. Тэр НИТХ-ын тэргүүлэгч гишүүдийнхээ ч дэмжлэгийг хангалттай авч чаддаггүй. Эхний санал хураалтаар тэр Мөнхчулуунд ялагдсаныг санаж байна. Дээгүүрээ улс төрийн "манёвр" хийсний эцэст МАН-ын дарга, ерөнхий сайдын дэмжлэгээр Улаанбаатар хотын засаг дарга, нийслэлийн захирагчаар батламжлагдсан.

Шууд хэлэхэд, намын даргын "томилгоогоор" Амарсайхан нийслэлчүүдийг удирдан толгойлох энэ албан тушаалд "заларсан". Гэхдээ түүний нэр хүнд дэндүү доогуур байна. Нийслэлийн иргэд түүнд итгэж ядаж байна. Түүний хэлсэн ярьсныг эргэлзэнгүй сонсож, тээнэгэлзсэн хэвээр. Энэ нь түүний эрхэлж байсан бизнес болон ах дүү нарын үйл ажиллагаатай холбоотой гэдгийг ухаарч байна. Сонирхлын асар их зөрчил үүсэж буй тул Амарсайханд итгэх итгэл буурсаар.

Тухайлахад, Зайсан толгойн нэг хэсгийг түүний ах дүү нарын компани "эзэгнэсэн". Туулын бургасыг тайрч, Туул голын сав газарт мөн л Хотын дарга Амарсайханы ах дүүгийн оролцоо бүхий компани барилга байшин сүндэрлүүлсэн.

Мөнхчулуун тэргүүлэгчийн хэлж буйгаар, - Байгаль орчны яамны сайд ( тухайн үеийн) Оюунхорол зөвшөөрөл олгоогүй атал хууль зөрчин барилга сүндэрлүүлсэн. Ийм ёс суртахуунтай хотын даргад нийслэлчүүд итгэж болох уу??!

Ийм бодит фактыг тайлбарлах гэж оролдох тусам, 60 тэрбумын тайлбар шиг улам л нэр хүндийг доош нь чангаана. Ийм л нөхцөл байдал үүсэж. Гэтэл, ядарч байхад яр гэдэг шиг, 50 газрыг Хятад улсын төрийн өмчит Тяньжин Фуудс компанид олгохоор завдаж буй үйлдлийг нь Мөнхчулуун тэргүүлэгч олон нийтэд дэлгэсэн. Хотын даргын ЗГХЭГ-т илгээсэн албан тоотыг ч ил гаргасан. Энэ түгшүүр зарласан мэдээг нийслэлчүүд хиртхийн хүлээн авсан. Хотын дарга Амарсайхан энэ газрыг олгоогүй гэж хэлсэн. Магадгүй олгоогүй байж болох. Гэхдээ л ийм ажлыг эхлүүлэхээр завдаж, хэлэлцүүлж байсныг олон нийтэд дэлгэсэн тэргүүлэгч Мөнхчулуунд нийслэлийн иргэд харин ч талархаж байна. Гэтэл асуудлын голыг ярих биш, Мөнхчулуунд бүх бурууг тохож буй Амарсайханы улс төрийн нүүдлийг сүүлийн өдрүүдэд ажиглалаа. Нэг л биш ээ, энэ хотын дарга. Хотын өмнөх дарга нараа ч үгүйсгэж байх шиг. Бүхнийг шинээр, бүхнийг зөвөөр хийгч гэж өөрийгээ нэрлүүлэхийг хүсээд ч байх шиг. Бат-Үүл хотын дарга байхдаа приус машин унаж, нийтийн тээврийн автобусаар гэнэт зорчиж байсан шиг Ням гарагийн өглөө тэр нийслэл хотын гудамжаар алхаллаа. Зарим нэг хаалтыг буулгаснаар өөрийгээ хүчтэй гэж санагдуулах алхам хийлээ гэж зорьсон байх. Дэндүү ядуу сэтгэжээ. Сошиалд таалагдах мэдээлэл сэдлээ гээд хотын амьдрал огт дээшлээгүй. Өмнөхөөсөө сургамж аваач гэж зөвлөе.Төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг хувь компанид олгосон шийдвэрийг цуцаллаа гэж буй нь харин сайн хэрэг. Гэхдээ цэцэрлэгт хүрээлэнг хэвээр нь үлдээгээсэй л билээ.

"Сахал" гэх Эрдэнэбилэгээс хурааж аваад, "өөр нэг" Эрдэнэбилэгт барьчих жүжиг битгий байгаасай гэж итгэе. Хотын дарга ярих биш, ажиллаж, гомдоллож суух биш, асуудал шийдэх учиртай. Иргэдтэй аль болох уулзах, учрах ёстой. Хэвлэлийн алба, пиарчдын багаар бүү хязгаарлаасай. Түүнээс давж хараасай. Нийслэлийн иргэд бол хотын даргын эзэн, хотын дарга бол иргэдийн зарц гэдгээ ухамсарлаасай. Таныг удирдах, залах эзэн чинь МАН, тэр тусмаа ерөнхий сайд биш гэдгийг сануулья. Хотын даргыг би маш чадалтай, тэр чинээгээрээ маш нөлөөтэй хүн байх ёстой л гэж хардаг. Москва хотын дарга Лужков ийм байлаа. Бээжин хотын дарга ХКН-ын нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын айргийн тавд бичигдэж байна.

Зэрэгцээ хоёр улсын жишээг татахад ийм байна. Тэд хөгжлийн бодлогыг тодорхойлж, тодорхойлолцож явсан. Өнөөгийн Москва хотын дарга ч ялгаагүй. Гэтэл Та Нийслэлийн Намын хороогоо дархан аварга Сумьяабазарт алдсан. Иргэдийн төлөөлөгчдөө удирдаж зангидаж чаддаггүй. Ийм л нэг хүчгүй хүн хотын даргаар ажиллаж, нийслэлчүүдээ удирдаж байна. Нийслэлийн оршин суугч, иргэний хувьд ийм сул дорой даргыг би хүсэхгүй байна. Иргэн та бас бодлоо хуваалцаарай.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ганаа:яг үнэн 2019-04-25
зориг:хотоо хоёр хуваасан. Ѳмнѳх даргаа ажиллуулаагүй. 2019-04-25
мэнд:Ѳѳрѳѳ энэ суудлыг сонирхсон 2019-04-25
Any:Dynjingarav 2019-04-25
Хар хүн:төрийн захиргааны ажил хийж үзээгүй хүн тул их хотыг өөрийн компани группыг удирддаг шигээ бодож ажилллаж байна даа гэж харагдах юм 2019-04-27
зочин:их хүссэн хүнд битгий өг гэдгийг мартаж болохгүй л байсан юм нэгэнт өнгөрч одоо харин үлдэж байгаа багахан хугацаанд сайн л ажиллуулах гээд үзэхээс дээ шинэ хотын даргад зөвлөхөд бас л томороод надад зөвөлдөг чи хэн бэ ? гэх байхдаа гэвч яахав хэлэхээс ажиллах арга чинь уг утгаараа сонгууль бодсон байдлаар эхэлчихлээдээ хүрэлсүх оюунэрдэнэ аюурсайхан болд батзандан нямбаатар нарын улс төрийн тоглолтын хэсгүүдээс аваад өөрийн болж буухгүй байгаагаа анхаарч ажиллаарай хот том шүү налайх биш наад хотийнхон чинь налайх дахь хүүхэлдэйнүүд шиг чинь биш гэдгийг анхаарч ажиллаарай 2019-04-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?