САЛАХ УЛААН ХИВСЭН ДЭЭГҮҮР АЛХАЖ, ВАН ДИК ОНЫ ШИЛДЭГ ХӨМБӨМБӨГЧИНӨӨР ШАЛГАРАВ

2019-04-26  

Ливерпүүлийн нэр нөлөө өсжээ. Шагналын хур Ливерпүүл багт бууж байна. Салах Нью -Йоркийн улаан хивсэн дээгүүр алхаллаа.

Time сэтгүүлээс Мохаммед Салахыг Дэлхийн нөлөө бүхий 100 хүнээр нэрлэсэн байна. Тэрбээр Линкольн оронд зочилж, Оскарын шагнал хүртсэн Рами Малекийн хамт улаан хивсэн дээгүүр алхлав. Рами Малек нь Фредди Меркуригийн дүрийг амилуулсан гэдгийг манай уншигчид мэдэж буй.

Садахыг АНУ-д шагнал авч байх зуур, тус багийн арын хамгаалалтын нэвтэршгүй цайз, Голландын Ван Дик Английн Мэргэжлийн Хөлбөмбөгийн Холбооноос олгодог Оны шилдэг хөлбөмбөгчинээр шалгарсан байна.

Хамгийн өндөр үнэтэй хамгаалагч. Түүнийг эрснээр Ливерпүүлийн хамгаалалт нэвтэршгүй болсон гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэр зөвхөн хамгаалах биш, маш үе үе гоолддог.

Хагас хамгаалагч Арнольд. Түүнийг оны шилдэг залуу тоглогч гэдэг шагнал хүлээж буй. Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбоо энэ ням гарагт уг шагналыг гардуулах юм байна.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?