МОНГОЛЫН БАРИЛГЫН АССОЦИАЦ 10 НАС ХҮРЛЭЭ

2019-04-27  

Барилгын Ассоциацийн анхны захирал, Атимос компанийн захирал Батцэцэг гишүүд болох Ариунболд, Баяраа нарын хамт.

-Эгнээндээ Монголын барилгачдыг нэгтгэсэн Монголын Барилгын Ассоциац бол Монголын Мэргэжлийн ТББ-ын жишиг. Төрийн зарим үүргийг манай ассоциац гүйцэтгэдэг. Барилгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг төр биш Барилгын Ассоциац олгож, шийдвэрлэдэг гэж Монгол улсын гавьяат барилгачин, Заг компанийн захирал Б.Нэмэхбаатар онцоллоо.

Тэрбээр, "Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээдэг" гэж барилгачидаа товчхон тодорхойлсон үгийг Ассоциацийн ойн баярын хүлээн авалтын үеэр хэлсэн.

Ойн үеэр тус Ассоциацийн ерөнхийлөгч, "Жигүүр гранд" компанийн захирал Баттөр Монгол улсын хөгжил дэвшилд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын зөвлөх архитектор, Н.Цогтоо үүсгэн байгуулагчтай "Ти энд Жи" компани зэрэг олон компанид 20 сая төгрөгийн шагнал урамшуулал олголоо. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?