МОНГОЛ ОХИД “ДЭЛХИЙН БЯЦХАН МИСС 2019” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН ДЭЭД ГРАНПРИГ ХҮРТЛЭЭ

2019-04-29  

Гүрж улсын Тбилици хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн бяцхан мисс 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол охид маань амжилттай оролцож Тэргүүн дээд Гранпри  шагнал хүртлээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний хоёрдугаар сургуулийн 5б ангийн сурагч Лхагвасүрэн овогтой Үүрийнцолмон Гранпри шагнал, Дархан-Уул аймгаас оролцогч Баттөгс овогтой Мишээл, Улаанбаатар хотоос оролцсон Ганбат овогтой Үүрийнтуяа нар “Ази тивийн тэргүүн мисс” шагнал тус тус хүртсэн бөгөөд Бака овогтой Буяндэлгэр “Дэлхийн хамгийн загварлаг Топ модель”, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБСургуулийн 4б ангийн сурагч Шүрэнцэцэг овогтой Хүслэн “Тэргүүн  мисс” титмийн эзэд боллоо.

Энэхүү Дэлхийн хүмүүнлэг, соёлын фестивальд “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооны тэргүүн мисс Б. Гантогоо, Монгол улсын консерваторийн нийгмийн ажилтан Ч. Мягмар нар таван мисс охидын хамт 3 дахь жилдээ оролцлоо.

Монгол улсын консерваторийн нийгмийн ажилтан Ч. Мягмар “ Монгол улсаас 3 дахь жилдээ оролцож анхны Гранпри шагналыг авч чадлаа. Уг тэмцээний насанд хүрэгчдийн төрөлд Монгол улсаас “Гранпри” шагналыг аваагүй байгаа юм билээ. Энэ багийг бэлтгэхэд гүүр болж өгсөн “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б. Гантогоодоо баярлалаа. Б. Гантогоогийн хувьд энэ тэмцээний олон улсын шүүгчээр уригдан оролцсон. “Гранпри” шагнал авсан охин Үүрийнцолмон маань дараа жилийн тэмцээнд шүүгчээр урилгаар оролцохоор болсон. Тцхайн улсаас бүх зардлыг нь даадаг юм” гэв. Авьяаслаг мисс охид маань дөрөвдүгээр сарын 30-нд эх орондоо ирнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Anhaa:Zugeer l, ASIA geed bichsen yumiig Azi tiviin terguun miss geed ,urgumjluh geed yadchih yum aa !!!! Hervee Azi tiviin terguun miss bol ASIA WINNER gej bdag sh tee??? Mun Mongold SELENGEES uur ohiduud baihgui yum shig bichih yum Kkkkk. Ene bol Myagmar gdeg Selengiin surguuliin niigmiin ajiltan avgain biznes shuu dee. Avligatai temtseh gazar yu hiij bna ve???? Jil bur ohiduudaar zardlaa daalgaj yavdag.... 2019-05-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?