ЭРИК ТЕН ХАГ: ФИНАЛД ХҮРЭХ ЗАМЫНХАА ХАГАСЫГ ТУУЛЛАА

2019-05-01  
 
Аякс гайхалтай тоглолтыг энэ улиралд үзүүлж байна. Тэд Аваргуудын Лигийн дархан аварга Реал Мадридыг талбай дээр нь 4:2-оор хожиж, аваргыг " шороотой" нь хутгасан. Энэ бол тохиолдол биш гэдгийг баталж, Италийн аварга Ювентус багийг талбай дээр нь 2:1-ээр хожиж, өрсөлдөөний талбараас гаргасан. Тэгвэл Английн топ зургаан багийн нэг болох Тоттенхэмийг талбай дээр нь хожиж, ээлжит дуулианаа тарилаа. Хариу тоглолтыг талбай дээр хийх Аякс багийг финалд хүрлээ гэж мэргэжилтнүүд нэгэн дуугаар дүгнэж байна.
 
 
-Гайхалтай үдэш, гайхалтай дүн. Эхний үеийг бид бүрэн давамгайлсан. Хүсэл мөрөөдлийн гоолоо ч оруулж чадсан. Бид тоглолтыг удирдсан. Чадсан. Аякс баг бол олон талын тоглолт үзүүлэх чадвартай гэдгээ харуулж буй. Бид хамгаалж ч чаддаг, довтолж ч чаддаг. Энэ бол хөг дан нь таарсан баг. Бид багийн тоглолтыг нэг хүн шиг хийж чаддаг. Энэ бол бидний давуу тал. Эцсийн дүнд бид хожлоо. Сэтгэл санаа өндөр байна. Хариу тоглолтыг хэрхэн хийх тактикаа боловсруулна. Бид хараахан финалд хүрээгүй. Гэхдээ хагас алхмаа амжилттай хийлээ. Айлын талбайд хожил авна гэдэг бол маш том давуу тал. Ингэж Ерик Хаг сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
 
 
 
 
Ван дк Бийк: - Эхний үе биднийх байсан. Бөмбөгийг бид илүү эзэмшсэн. Бид гоолын моментыг үүсгэж байсан. Эхнээсээ л тоглолтын санаачилгыг гартаа авсан. Үр дүнд нь эхний үед гоолдсон. Тэгснээрээ Тоттенхэм багийн төлөвлөгөөг эвдсэн. Хоёрдугаар үед Тоттенхэм сэргэсэн. Гэсэн ч бидний хамгаалалтыг тэд сэтэлж чадаагүй. Хариу тоглолтонд одоо бид бэлдэх болно. Тоглолтын бичлэгийг дахин дахин үзнэ. Тактикаа боловсруулахад оролцоно гэж тэрбээр онцоллоо.
 
 
 
 
- Бид тэдэнд өөрийн талбай руугаа нэвтрэх бололцоо олгосон. Ийм ч тактикыг баримталсан. Тоглогч бүрийг барьж, шахаж тоглосон. Харамсалтай нь, бид санасандаа хүрч чадаагүй. Тоглолтын эхэнд гоол алдсан нь багийн тоглогчдын сэтгэхүйд нөлөөлсөн. Дахин гоол нэмж алдах вий гэдэг болгоомжлол бий болсон нь, довтолгооны хүчийг эрс сулруулсан. Хоёрдугаар хагасын сүүлийн хагасаас баг маань сэргэсэн ч , бид гоолын боломжийг бүрдүүлж чадаагүй. Сүүлчийн дамжуулалт, төгсгөл хийх цохилтыг алдаж байсан. Гэвч бид тоглолтын талбарыг хараахан орхиогүй. Хариу тоглолт, 90 минут биднийг хүлээж буй. Мэдээж хүнд тоглолт болно. Гэхдээ даагаа нэхэхийг зорино. Поччеттино тоглолтоо дүгнэж ингэж хэллээ.
 
 
 
 
Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?