Дэлхийн улс төрийн хандлагад өөрчлөлт орсон. Хиллариг Трамп ялсан. Макрон Францад, жүжигчин Зеленьский Украйны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Энэ бол Трамп, Зеленьский илүү сайндаа биш, ард иргэд нь тухайн улсынхаа тогтолцоо, бий болсон дэглэмийг л эсэргүүцсэн. Тэд Хиллариг, Порошенког эсэргүүцэхдээ л Трамп, Зеленьскийг сонгосон.
Яг үүнтэй адил үйл явдал Монголд өрнөсөн. Дэглэм буюу, түүний төлөөлөл М.Энхболдыг л хүчтэй эсэргүүцэж байсан учраас Ганбаатар, Баттулга нарыг сонгогчид дэмжсэн. Ганбаатарын саналыг эрх баригч нам "луйвардсан" гэж МАХН-ынхан сонгуулийн үеэр асуудал үүсгэж байсан. Учир нь Баян-Өлгийн хоёрхон тойргийн санал цахилгаан гэх шалтгаанаар "хоцорч" ирэхдээ 3-д эрэмблэгдэж,хасагдах дээрээ тулж байсан М.Энхболдын дүнг "урагшлуулж" хоёр дахь шатны сонгуульд авч үлдсэн гэх яриа өнөө хүртэл яригддаг. Дэглэмийг л эсэргүүцэж байсан учраас Баттулга ялсан.
Ерөнхийлөгчийн өмнөх бүх судалгаагаар М.Энхболд ялахгүй гэдэг дүн гарч байсан гэж Комментатор форум нэвтрүүлэгт оролцохдоо Санта Марал сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати онцоллоо. Тэгэхээр 2020 оны УИХ салхи хаашаа хөдлөхөөс хамаарна гэж хэлж болох нь.
Ц.ХИШГЭЭ