ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ВЭ?

2019-05-01  
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Ширээний Теннисний тогтмол Лигийн тоглолттой. Тоглогчид нь цалинждаг. Дундаж тоглогчийн сарын цалин нь 8-10.000 ам.доллар. Супер, мэргэжлийн тоглогчид нь сарын 100,000 ам.долларын цалин авдаг. Ийм тамирчдын нэг бол Германы шигшээ багийн тоглогч Тимо Болл. Тэрбээр одоо 37 настай.
 
 
36 насандаа Европын аваргын цомыг 7 дахь удаагаа өргөсөн шилдэг тоглогч. Түүнийг өнгөрсөн жил Хятадын Лигт Хятадын Ширээний теннисний холбооноос урьж оролцуулсан. Төлбөр нь тоглолт бүрт 16.000 ам.доллар төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл ширээн дээр гарах тоолондоо 16,000 ам.долларын хөлс авч байсан байна. Тэгэхээр Тимо Боллын адил түвшиний тив, дэлхийн хэмжээний теннисчид жилийн 1 сая ам.долларын цалин, харамжийг энүүхэнд хүртэж байна.
 
Энэ зуур, Монголын нөхцөл ямар байгааг өнгөцхөн харьцуулья гэж санагдлаа. Эхлээд юу байхгүй вэ ? Гэдгийг харья. Монголд мэргэжлийн ширээний теннисчид гэж байхгүй. Ийм бодлогыг огт нэвтрүүлээгүй. Тиймээс энэ тухай ярих дурсах хэрэггүй. Шигшээ баг гэж бий. Тамирчид сонгосон. Сургалт, судалгаа орчин үеийн шатанд биш. Тамирчдад цалин олгодоггүй. Амжилт нэхдэггүй. Хариуцлагын тогтолцоо орхигдсон. Теннисээр хичээллэсэн дийлэнх тамирчид нь ажлын хажуугаар теннис тоглодог. Теннис нь амьдралыг нь авч явдаггүй, ажил амьдралыг нь залгуулдаггүй гэж хэлэж болно. Тиймээс теннисэнд амьдралаа зориулдаггүй. Монголд ширээний теннис хөгждөггүй учир шалтгааны нэг нь энэ гэж теннисний эргэн тойрныхон хэлдэг. Дээр нь хөгжлийн шат дараалсан бодлого гэж үгүй. Сайн сургалт, чадвартай багш хомс. Бодлогоос гадна мөнгө, санхүүгийн дарамт их. Тамирчин гадагшаа, дотогшоо тэмцээн уралдаанд явахдаа зардлаа өөрсдөө гаргадаг. Зарим нэг тохиолдолд Холбоо, удирдлагын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэдий ч, санхүүжилтийн систем тогтворгүй. Энэ тухай Хятадын төв телевиз болох ССТВ телевизээр онцолж, хачирхан мэдээлж байсныг санаж байна. Холбооны хариу реакц бол, ажлаа сайжруулах, шүүмжлэлийг хүлээж авахын оронд, хэн ийм юм хийв? цацав?, ямар санаатай гэх утгаар эсэргүүцэж л хүлээж авсан. Дүгнэлт хийгээгүй, ажлаа сайжруулахыг бодоогүй. Өөрсдийгээ шүүмжиллээ л гэж дургүйцэн хүлээн авсан. Тиймээс засарсан ч, өөдөлсөн ч зүйл алга. 10 жил, 5 жилийн өмнө ийм л байсан, ийм л хэвээрээ. Байран дээрээ эргэлдэнэ гэдэг бол, ухралт юм. Ухаад үзвэл, Монголд, одоогоор, мэргэжлийн гэж хэлж болох тамирчин бий. Тэр нас дөч гарсан ч сүүлийн хоёр жил дараалан улсад аваргалсан. Түүнийг теннисчид мэднэ.
 
 
4 дэх удаагаа аваргалсан Я.Бэгз гэдэг. Түүнийг Олон улсын тэмцээн, ДАШТ-д холбооноос сүүлийн 3 жил огт явуулсангүй. Зардлаа өөрөө даая ч гэсэн. Нас өндөр гэх шалтгаар. Гэвч теннис өндөр хөгжсөн БНХАУ Монгол улсын аварга Бэгзийг урьж, сарын 7 сая төгрөгийн цалин олгож, хажуугаар нь тэмцээн уралдаанд урьж, зардал мөнгийг нь хариуцан оролцуулж байна.
 
Тэр УАШТ-д энэ жил түрүүлж, шагналд нь 400,000 төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн. Энэ бол Хятадын нэг мужийн тэмцээнд олгодог шагналаас 10 дахин бага байна гэж Бэгз хэлж харьцуулж байсан. Чамлахдаа ингэж хэллээ гэж бодоогүй. Зүгээр л тооны харьцуулалт. ДАШТ-ний бай шагнал 250,000 ам.доллар. Тэмцээний чанар мөнгөн шагналтай шууд хамааралтай гэдгийг Холбоо анхаарч үзэхгүй л байгаагийн илрэл. Улсаас төсөвлөсөн мөнгөн шагналыг л олгож байна гэдгээр ам хаасаар сууж болохгүй л болов уу.
 
Тимо Боллын тухай бичиж байтал гэнэт ийм зүйл санаанд орсныг буулгачихлаа. Жаран жилийн түүхэн ойгоо энэ жил тэмдэглэх МШТХ, түүний ерөнхийлөгч Гантулга, удирдлагын баг Монголын ширээний теннисний хөгжлийг анхаарсан шиг анхаараасай гэж бодогдлоо.
 
 
 
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:60 жилд зориулсан 60 томоохон ажил гэж томоор ярьж байхаар тамирчдынхаа хөгжил, боловсон хүчин гээд жижиг бага зүйлээсээ сайжруулалт хийх хэрэгтэй байгаан. тамирчин байхгүй бол холбоо гэж байхгүй, гол ажил дээрээ мэдлэгтэй, чадварлаг, сайн, залуу хүмүүс цалинжуулаад ажиллуулахгүй бол хэзээ ч энэ хэвээрээ л явна даа 2019-05-01
З:Яаг хэлсэн байна ...Бэгз Лхагвасүрэн Билэгт нар сүүлийн 6 жилийн түрүү авсан учир дэлхийн аврага ш...тэмцээнд явах учиртай...бас эрхтэй...шудрага ёс байдаг бол... 2019-05-01
zochin:Tamirchidruu chigelsen ajil hiideggui uursdiin ahui amidralaa l saijruulj uursdiin ashigtai zuilsiig negt tavij ajilladagaa odoo bolih heregtei shu de 2019-05-01
Зочин:Нэг үеээ бодвол ширээний теннис бага зэргээр хөгжиж хамрах хүрээ нь өргөжиж.байгааГантулга ерөнхийлөгч ч өөрийн бололцоогоороо л зүтгэж байгаа шүү шүүмжлэх амархан цаад боломж бололцоо эдийн засгийн чадавхийг.ньтооцох хэрэгтэй байхдаа 2019-05-01
Zochin:Solongosiin shireeni tennis hugjvvleh sistemiig l newtrvleh heregtei dooroos hicheej bga awyaslag tamirchidaa demjih bodlogo mash c****al 2019-05-01
Natsagdorj:Tsalin gedeg bol hiisen ajliin tuluu ugch bui unelgeenii tuhai oilgolt,harin ****gnal bol uur asuudal,mergejliin hemjeend bol uuriim tani bichsen bj boloh l huvilbar,harin sonirhogchdiin tuvshnii ****gnaliig mergejil gedeg ****ttai haritsuulj bolohgui.Tiim uchraas mergejliin tamirchnii hemjeend hudulmurluj bj deer yarigdaad bui tsalin ****gnaliig avch boloh bhaa.Harin iim hemjeend hurgehiig tennisnii holboo shiideh yostoi gej bodoj bna.Mergejliin hemjeend ochih tsag hugatsaanii asuudaliig bol yariltsmaar bna 2019-05-01
зочин:сайн тамирчин сайн дасгалжуулагчтай салшгүй холбоотой. энэ тал дээр одоо анхаарах цаг болсон баймаар. дасгалжуулагч аа гадаад сургалтанд хамруулах тал дээр анхаарах хэрэгтэй гэж боджиин. одоо бол яахав хүссэн хүсээгүй Ц шигшээгийн дасгалжуулагч гэж байгаа. дасгалжуулагч хүн өөрөө бас сайн тамирчин байжийж хүнд юм заах байхаа. Холбоодуудаа сайн нэгтгэх хэрэгтэй. маш тархай байна даа. мөн гишүүнчлэл гээд л яваад байгаа яг одоогоор хэдэн хүн байгаан гишүүний үнэмлэхтэй болсноороо ямар давуу талтай гэх зэрэг мэдээллүүд дутмаг байна. ер нь бол фракц фракцаараа яваад байгаа. 2019-05-01
Ооноо:шавь бэлтгэх хэрэгтэй дээ 2019-05-02
Zochin:Mongoliinhoo bodit bolomjiig tootsol doo. Delhiin hemjeenii tamidrchid shig tsalin hangamj, temtseen bolgond oroltsuulaad baih chadal manaid bii yu. Bid ****rai orond amidarch baij delhiin hemjeenii tsalin punluu neheed baih ni arai denduu gej sanagdahgui bna uu. Nogoo bayajij terbumtan bolson luivarchdiin iveeld bagtaach dee. hurdan morind mongo hayaj aldart uyaach bolood bgaa noxoinuudad Aldart iveen tetgegch tsol olgodog bolbol yaasiin. Tegeed tedneer iveen tetguulehgui yu. Luivardaj olson mongonoosoo buyan bolgoj tamirchdaa iveen tetgeh ni buyan bolno geed lamaar ****lchihgui yu 2019-05-02
Иргэн:Хөлс, хүч, авъяас чадвараа гарган монголынхоо нэрийг тив, дэлхийд гаргаж байгаа тамирчдын ажлын үнэлгээ ийм байдаг юм байна. Тэгвэл төрд ажиллаж байгаа авилгачин, хулгайч, луйварчдын нэг удаагийн авилга хэдэн тэр бумаар яригдаж байгаа нь монгол эх орныг минь сүйрүүлж бас ажил хийх зүтгэж байгаа нэгийгээ мухардалд оруулж ингэж ч монгол эх орондоо амьдарч байх гэж дээ гэсэн гутранги байдалд оруулж байгаа нь төр зайдагнасан хулгайч авилгачид уршиг юм даа 2019-05-02
Ха:Ямар нэг спорт хэр олон нийтийг хамарч байгаагаас шууд хамаарна. "Ганц дайчин ганцаардахгуй"-н улгэр дууссан. 2019-05-02
й:эхнээсээ барилдахгүй юун балай теннис меннис ер нь бүгд барилддаг болчвол мөнгө өгөх хүнгүй сайхан турцгаах юм биш үү 2019-05-02
ширээний тенисний ахмадын улсын аврага хэзээ болох вэ :ширээний тенисний ахмадын улсын аврага хэзээ болох вэ 2019-05-02
ккк:Манай теннисичд гэж асар муухай харж дэвхцэж цовхожчсон амжилт шалхигүй сэтгэл мэдрэл жаахан юмтай нөхүүд цугласан шиг 2019-05-02
Зочин:Нэг үеээ бодвол хөгжих гээд бгаа. Гэхдээ манайхан ганцхан холбоонд буруу өгч болохгүй бх. Ер нь засгийн газар ч энэ тал дээр муу анхаардаг. Залуусыг дэмждэггүй. 2019-05-02
МШТХ-д:МШТХ-ны 60 жил энэ онд тохиож байна. Холбоо сүүлийн жилүүдэд урьд ажиллаж байснаас илүү сайн ажиллаж байна гэж бодож байна. Олон улсын чанартай тэмцээн уралдаан зохиож байгаа нь үүний нэг илрэл. Манай шигшээ багийн болон залуу тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл дутмаг байдаг нь анзаарагддаг. Мөн шүүмжлэх нэг зүйл нь арай дөнгүүр тоглодог /лигт тоглодог нэртэй/ нөхдүүдийн зан харьцаа,ёс суртахуун, соёл гэж огт байхгүй их л биеэ тоосон нөхөд байдаг юм. Цалин мөнгөний тухайд аргагүй л хэцүү байгааг ойлгож байна.Ерөнхий нарийн бичиг дарга Галбадрах хүмүүстэй мэндэлж сураарай. Сайн байна уу гэхээр сайн сайн байна уу гэж хариулж сур. МШТ мандан бадраг... АМЖИЛТ... 2019-05-03
₮:Монгол Тенисичид гэж Сэтгэл мэдрэл жаахан гажсан хүмүүс шиг анзаарагддаг.Бөө гээд хачин хүмүүсэрхүү Гадныхан бол жирийн хүмүүс байдаг._ 2019-05-03
галбадрах:Теннисчид теннисээ сайжруулах ёстой. Тэгэхийн тулд хэлэлцүүлэг ѳрнүүлж, сайн муу, аль алиныг нь ярих учиртай. 2019-05-04
Чимгээ:Хэлж ярих нь зѳв, Олуулаа ярилцах, дэлхийн жишигт хүрдэггүй юм гэхэд, бяцхан ч гэсэн урагшаа гишгэсэн байх ёстой биш үү. Галаа багш мундаг. Түүнийг гавьяат болгоё. 2019-05-04
Болд:Ганц гавьяаттай болооч ээ. 10 түрүүлсэн Отгонжаргал мастер, 5 түрүүлсэн Болд аврга зэрэг хүмүүсийг гавьяат болгож болох уу? Дэвшүүлж. 2019-05-04
tennis:holboo maani yamarch bodlogo baihgui bodlogo barihgui yum ene ni olon zuil deerees ajiglagdsan jishee ni eregtei bag yagaad bagiin delhiin avargaas multarav ehnii 72 uls chansaagaaraa oroltsdogiig medseer baij yaj chansaagaa hadgalj uldeh talaar yuch hiilgui harsaar baigaad uanagaasan zoriud tegsenuu henii buruutai uil ajil****a vee hariuts**** tootsohgui odoo hurtel baij l bgaa ene heveer zugeer baigaad baival emegtei bas bagiin delhiin avargad oroltsoh erhee aldaj boljoshgui shuu tennis sonirhogch hunii huvid harahad chansaa ondor baigaa tamirchidaa ashiglaad araas ni zaluuchuudaa yaj ter tuvshind avaachihuu gedeg deer bodoj baisan bol... bagiin delhiin avargadaa orool baij baih baisan sanagddag shigshee bagiig yaj saijruulahuu geh met bodoj tolovloj baimaar yum odoo liigiin temtseeniig har ulam sonirholgui chaargui bolood baih shig suuliin liigiig medej baigaa bailgui medleg chadvartai zaluuchuudaa ashiglaad geree hiigeed joohon ch gesen saijiraad uragshilmaar sanagddag shuu ta buhen nadaas muu setgehgui bailgui amjilt husii ta buhend 2019-05-05
sanal:Ligiin temtseen ged bhin teriig chin uzdeg hun bhguishde bolj bgag ni ch medehgui ungurchihdug deerees ni dajgui sain togoldog huuhduud ni yamarch ah zah bhgui temtseen harah gesen bish heruul margaan harsaar bgad taardag. 2019-05-06
otgoo:sanal neg bn tegbel mongol humuus tsostei garaad irehiig uguisgehgui shuu hun gedeg chin uramin amitan 2019-05-06
otgoo:ter olon udaa turuulsen humuusiig bugdiig n ****gnaachee hunii zaluu nasig uneleh heregtei dee gol n ebtei baihdaa l huchtei gedgiig anhaarah heregtei ERDENET 2019-05-06
Zovhin:Gaviyat gedeg tsoliig hurteh hun odoogoor bhgui.Uchir ni gaviyat avahaar gaviya baiguulsan hun alga bna daa.Uuruur helbel shireenii tennisnii sportiig sain hugjuulj chadahgui bna 2019-06-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?