С.АЛТАНЧИМЭГ: СЭТГЭЛ НЬ АМАР АМГАЛАН БАЙХАД ХҮССЭН БҮХНЭЭ ӨӨРТӨӨ СОРОНЗОН МЭТ ТАТАЖ БОЛНО

2019-05-02  

Бид өнөөдөр өөрсдийгөө энергийн зуунд амьдарч байгаа хэмээн ярих, бичих болжээ. Үнэн хэрэгтээ Аура гэж юу вэ? бидэнд үнэхээр хэрэгтэй, шаардлагатай зүйл мөн үү гэх асуултад мэргэжлийн хүний хариулт хэрэгтэй санагддаг.

Тэгвэл Аура буюу гэрлэн бие нь хүний төрөхөөс, насан эцэс хүртэлх амьдралынх нь сайн, муу бүхий л мэдээллийг өөртөө агуулж байдаг аж. Тиймээс Аурагаар  тухайн хүний талаар урьд болон энэ насных нь үйлийн үр, өвчин зовлон, аз жаргал, олз омог, амжилт ололт бүгдийг нь “уншиж” болдог. Гайхалтай байгаа биз. Мөн Аура гэмтсэнээр хүний ажил амьдрал уруудах, өгсөх нь ч шалгаална.  

Тиймээс бид “Эерэг амьдарцгаая” буланг энэ дугаараас нээж байна. Зочноороо Монголын энергийн нэгдсэн холбооны тэргүүн, Хүн судлаач, Энерги шинжээч С.Алтанчимэгийг урьсан юм. Нийгэм өдрөөс өдөрт бухимдалд автаж, сөрөг бүхнийг массаараа хүлээж авдаг болсон энэ үед бидний ярилцлага танд аливааг өөрөөсөө эхлүүлж, өөрчлөлт хийх боломжийг олгож байна.

-Монголчууд сүүлийн үед энергийн түвшинд аураг их сонирхдог болжээ. Нэг талаасаа харахад аура шашин шиг зам мөрийг нь засдаг. Тэгвэл аура гэж юуг хэлдэг, шашинаас юугаараа ялгаатай вэ гэдгээс яриагаа эхлэе?

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Эерэг амьдарцгаая буланд уригдаж байгаадаа туйлын баяртай байна. Учир нь миний мөрөөдөл бол бүх хүмүүс өөрийгөө олж эерэг эрч хүчтэй, урам зоригтой бие биендээ хайрыг түгээж эв найрамдалтай амьдраасай гэж хүсдэг юм. Аура оношлогоо заслын шашнаас ялгагдах онцлог нь илүү бодитой мөн шууд өөрт нь мэдрэгддэгээрээ давуу юм болов уу. Аура нь гэмтсэнээр өөрт мэдрэгддэг шинж тэмдгүүдийг өөрөөс нь энергийг нь хэмжээд программ уншуулаад тайлбарлахад бүгд таардаг нь шинжлэх ухаан ямар хүчтэйг батладаг.

Аура буюу хамгаалалтын бүрхүүл гэмтдэг хоёр шалтгаан бий. Гадны шалтгаан нь хэл ам, нүд, бие сэтгэлийн хор, үйлийн үрээр гэмтдэг. Дотоод шалтгаан нь хувь хүний бодол сэтгэлээс нөлөөлнө. Ер нь бүх зүйлийн эхлэл хүн өөрөө байдаг.

-Хүний хувь тавиланг оношилж байгаа учраас тоглоом биш. Мэдээж оношлогчийн ур чадвар, туршлага хамгаас чухал биз?

-Тэгэлгүй яах вэ. Хүссэн бүхэн энэ ажлыг хийх боломжгүй. Туршлага, ур чадвар хамгийн чухал. Хүний хувь тавилантай холбоотой зүйл учраас буруу оношилж болохгүй шүү дээ.

-Нууц буюу Sеcret  номыг монголчууд их авч уншсан. Хүн сэтгэлдээ юуг блоклоно, хадгалж явна түүгээрээ амьдралынхаа зам мөрийг зурж амьдардаг гэдэг. Нэг ёсондоо хүний энергийн түвшин өндөр байхаас гадна сэтгэл зөв байх тусам сайн сайхан амьдрах гол үндэс нь болж өгдөг гэж ойлгож болох уу?

-Сэтгэл гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйл. Гэхдээ сэтгэл хуурамч, амархан хувирч өөрчлөгддөг. Бодол биелдэг гэдгийг миний хувьд энергитэй холбож ойлгодог. Дэлхий сайн муу гэдэг хэлбэлзэлд оршдог бас үечлэлээр явагддаг. Хүн муу муухай зүйл бодох тусам сөрөг энергийн холбоос буюу гинжинд орчихдог. Тэгэхлээр өөрийнх нь хувь тавилан сайн сайхан байсан ч сөрөг энергийн холбоосонд орчихвол буруу явчихдаг гэсэн үг. Нөгөө талаас эерэг сайхан бодол өндөр давтамжинд ордог гэж ойлгож болно. Тэгэхээр аливаа юмс өндөр байх тусмаа илүү сайхан харагддаг шүү дээ, түүн шиг хүний бодол оюун санаа сайн сайхан юм бодох тусам долгион нь өндөр давтамжаар удирдуулдаг. Муу  муухай юм бодох тусам нам давтамтж үйлчилдэг байх нь.

-Аура буюу гэрлэн бүрхүүлийн түвшинд амьдралыг удирддаг долоон хүрд гэж юуг хэлээд байна вэ. Үүнийг энгийнээр уншигчдад тайлбарлаач

Хүн аз жаргалтай, эрүүл саруул амжилт бүтээлттэй амьдрахад хамгийн их нөлөөлдөг зүйл бол Аура буюу Гэрлэн бүрхүүл юм. Яагаад гэвэл хүний ауранд нь эрүүл мэнд, эд баялаг, хүч чадал, хайр харилцаа, ажил үйлс, мэлмий мэдрэмжийг нь удирддаг хүрдүүд байдаг. Мөн сэтгэл хөдлөлийг удирддаг биеүд байдаг. Энэ хүрдүүд нь гэмтэхээр л амьдрал, ажил, эрүүл мэнд, сэтгэл санаанд нь асуудлууд үүсч өөрөөсөө төөрч эхэлдэг юм. Үүнийг шинжлэх ухаан батлаад аппарат программ зохиосон байна. Миний хувьд 10-иад жил 30,40 мянган хүний аураг оношилж заслаа. Энэ хооронд үнэхээр хүний амьдралыг аура нь удирддаг юм байна гэдгийг өдрөөс өдөрт баталж нотолж байна даа.

Үргэлжлэлийг та бүхэн "People" сэтгүүлийн шинэ дугаараас хүлээн авч уншаарай. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1236:Хүүе ёстой сонирхолтой сэдэв шдээ... Хүн бүр сэтгэлийн амар амгаланг олоосой 2019-05-02
мөнгөнбаатар:таалагдаж байна. үзүүдэх гэсэн юмв яаж холбогдох вэ, холбогдох утас байна уу 2023-03-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?