ЦЕГ: ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО

2019-05-03  

Цагдаагийн байгууллагын хэсгийн байцаагчийн иргэд, олон нийтэд хүргэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохын тулд Цагдаагийн ерөнхий газраас энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Хэсгийн байцаагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн хооронд сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах,  харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх санамж бичгийг байгуулсан юм. Хөтөлбөр, санамж бичгийн хэрэгжилтийг хангаж, Дотоод хэргийн их сургууль дээр “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээний цагдаагийн анги, байгууллагаас нийт 50 гаруй илтгэл ирүүлснээс 2 дугаар шатанд шалгарсан 8 илтгэлийг тус сургуулийн “Эрдэм танхим”-д өнөөдөр 14.00 цагаас эрдэмтэн, судлаач, алба хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлж, шагнаж урамшуулах юм.

Хурлыг зохион байгуулсанаар цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл  ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга, хэлбэр, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, судалгааны ажлын үр дүнгээр санал, зөвлөмжийг гаргаж үйл ажиллагаандаа ашиглах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?