МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДТЭЙ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ХҮЧИРХИЙЛЛИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД УУЛЗАЖ, ЯРИЛЦАВ

2019-05-03  
OTGO9759
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн асуудлын хүрээнд уулзаж, ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө.

Мөн дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүн бүр өөр, өөрийн санаа бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан нөхцөл, удаах үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн санууллаа.

Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх саналаа 2017 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яам одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:


Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
norov:ene hed neeree unen erguu avgaichuud yumaa.hiih ajil zunduu bhda yadaj l emegteichuudiinhee tuluu ajillah huuhed bagachuud yaj zovj bgaag medseer baij tag duugai bhiiin !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-05-04
БОЛД:ЯАСАН Ч УУЛЗАЖ ДУУСДАГГҮЙ ЮМ БЭ ДЭЭ. ХУУЛЬ ЭНЭ ТЭРЭЭ ХАТУУХАН БОЛГО. ХЧҮИН ХИЙЖ БАЙГАА НӨХДҮҮДЭД ХАТУУ ХУУЛЬ ГАРГААД ӨГӨӨЧ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-05-04
зочин:цаазын ялыг сэргээх яасан бэ, хулгайчуудыг давраагаад байх юм, хүчин хийсэн бол үг дуугүй цааз өгөөд байх хэрэгтэй 2019-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?